С. Амарсайхан: Кью Эс Си компани Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс 1.8 их наяд төгрөгийн орлого олсон

 С. Амарсайхан: Кью Эс Си компани Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс 1.8 их наяд төгрөгийн орлого олсон

Эдийн засгийн хөгжлийн яам болон Кью Эс Си ХХК-ийн хооронд 2014 оны дөрөвдүгээр сарын 4-нд байгуулсан Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төслийг хэрэгжүүлэх концессийн гэрээг цуцалсан тухай мэдэгдлийг Кью Эс Си-д хүргүүлэх, Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХК-ийн удирдлагын эрх болон хөрөнгийг Кью Эс Си компаниас шилжүүлж авахыг холбогдох хүмүүст Засгийн газрын хуралдаанаас үүрэг болголоо. Концессийн гэрээнд Концесс эзэмшигчийн буруутай үйл ажиллагаанаас хамааран хоёроос дээш жилийн хугацаагаар төслийн үйл ажиллагаа зогсонги байдалд орсон, цаашид хэрэгжүүлэх боломжгүй гэж үзсэн тохиолдолд эрх бүхий этгээд энэхүү гэрээг цуцлах саналыг Засгийн газарт хүргүүлж шийдвэрлэнэ гэжээ.

Энэ талаар Шадар сайд С. Амарсайханаас тодрууллаа.

Тэрбээр Дарханы төмөрлөгийн үйлдвэр-ийг төр буцааж авч байгаа шийдвэр нь маш тодорхой. Кью Эс Си ХХК 2014 онд гэрээ байгуулсан. Гэрээний үүргээ биелүүлээгүй. Концесс эзэмшигч нь гэрээний ерөнхий нөхцөлд заасан жилд 500.0 мянгаас доошгүй тонн хүчин чадал бүхий шууд ангижруулсан төмрийн үйлдвэр байх, Дарханы төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-ийн хүчин чадлыг жилийн 300 мянган тоннд хүргэх өргөтгөл, шинэчлэл хийх ( төмрийн хүдэр боловсруулж эцсийн бүтээгдэхүүн гаргах) зэрэг ажлыг огт хэрэгжүүлээгүй байгаа нь концесс эзэмшигчийн буруутай үйл ажиллагаанаас болсон. Өнгөрсөн 8 жил төмрийн хүдрийг гадагшаа зөөж нийтдээ 5 сая гаруй тонн төмрийн хүдрийг зөөж, 1.8 их наяд төгрөгийн орлого олсон. Хувьчлагдах хүртлээ 50-60 мянган тонн арматур төмөр үйлдвэрлэдэг хүчин чадалтай байсан бол одоо энэ хэмжээндээ байхгүй болсон. Гаднаас бид арматур өндөр үнэтэй оруулж ирж байна. Гэрээний үүргээ биелүүлээгүй учраас төрд буцаан авах шийдвэр авлаа.

Одоогоор үйл ажиллагаа нь битүүмжлэгдсэн. Цааш ажиллуулж ядаж хуучин хэмжээнд нь буюу 50-60 мянган тонн арматур төмөр үйлдвэрлэдэг болох хэмжээнд ажиллуулна. Төмрийн хүдрийг гадагшаа зөөдөг асуудлыг зогсооно. Дэд бүтэц, автозам, төмөр зам барина гэсэн атлаа түүнийгээ буцаагаад улсад зарсан байдаг. Энэ мэт ярих зүйл их бий.

Хөгжлийн банкны зээлийг нь төлүүлнэ. ХХБ-ны нөхдүүдэд хуруу, хумсаа дүрээгүй юм гэж алга, Налайх, Багануурын нүүрсний уурхайгаас эхлээд Багахангайн махны үйлдвэрийг хүртэл тоносон гэлээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.