ЭМЯ: Яаралтай тусламжийн тасгийнхан кино үзэгчдэд буруу ойлголт төрүүлэхээр байна

 ЭМЯ: Яаралтай тусламжийн тасгийнхан кино үзэгчдэд буруу ойлголт төрүүлэхээр байна

Ю фильм болон Номадиа Пикчерс-ын уран бүтээлчид хамтран Яаралтай тусламжийн тасгийнхан ОАУСК-г бүтээж Монгол телевизээр үзэгчдэд хүргэж байгаа билээ.

Гэвч тус кинонд гарч байгаа үзэгдлүүд нь Нүүр ам судлалын салбарын хамт олны амжилтыг үгүйсгэсэн, олон нийтэд ташаа ойлголт төрүүлэхүйц зүйлс гарч буйд салбарт харьяалагдах эмч, мэргэжилтнүүд эмзэглэж байгаагаа илэрхийлсэн байна.

Энэ талаар тухайн мэдэгдэлдээ Монгол улс зах зээлийн тогтолцоонд шилжсэн сүүлийн 30 гаран жилийн хугацаанд Монгол улсын Нүүр ам судлалын салбарын хөгжил дэвшил өндөр түвшинд хүрсэн бөгөөд эмчилгээ үйлчилгээний нэр төрөл, чанараар Азийн болон дэлхийн хөгжингүй орнуудтай эн зэрэгцэхүйц түвшинд хүрсэн гэдгийг тус киног бүтээж буй уран бүтээлчид тунгаан бодож манай салбарын тухай ямар нэгэн уран бүтээл туурвихдаа салбарын хамт олноос мэдээ, мэдээлэл авч бодит байдлыг үнэн зөвөөр дүрслэн үзүүлж хүндэтгэлтэй хандахыг хичээнгүйлэн хүсье гэжээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.