Х. Баттулга: Дээд шүүх бүртгэх ёстой, Дээд шүүх бол бүртгэлийн байгууллага

 Х. Баттулга: Дээд шүүх бүртгэх ёстой, Дээд шүүх бол бүртгэлийн байгууллага

АН-ын дарга МУ-ын Ерөнхийлөгч Х. Баттулгыг бүртгүүлэх хүсэлтээ Дээд шүүхэд хүргүүллээ.

Энэ үеэр Х. Баттулга: Улсын Дээд шүүхийн тогтоолын дагуу АН даргынхаа сунгааг зарласан. Дүрмэнд заасан сунгаагаа зарлаад 21 аймаг, 9 дүүргээр яваад АН-ын дарга сонгогдоод байгаа. Өдрийн сайныг хараад Дээд шүүх дээр ирчихсэн, бүртгэлээ хийлгэх гэж байна. Бүртгэх эсэх нь Дээд шүүхийн асуудал. Бүртгэх ёстой. Дээд шүүх бол бүртгэлийн байгууллага.

АН-ын гишүүн Д. Батсайхан: Бүх гишүүдээс намын даргыг сонгох сонгуулийг дахин зохион байгуулж, АН-ын ээлжит бус Их хурал боллоо. Хуралд Монгол орны өнцөг булан бүрээс нийт 514 үүр хоорондын 1348 төлөөлөгч сонгогдсон оролцсон. Ирц бүрдсэн тул Их хурал эхэлж, хоёр асуудал хэлэлцлээ. Нэгдүгээрт, намын бүх гишүүний дунд явуулсан, сонгуульд 96.3 хувийн санал авсан, Х. Баттулгыг ёсчлон батламжлав. Их хуралд оролцогчдын 99.9 хувь нь дэмжсэн санал өгсөн. Хоёрдугаарт, улс төрийн нөхцөл байдалтай холбогдуулан намын дарга эрх мэдлээ хэрэгжүүлэх хүртэл намын бүх эрх мэдэл Их хуралд байна гэж шийдлээ. Тэгэхээр манай намын Үндэсний бодлогын хороо худалдахгүй. Их хуралд оролцсон, хамгийн өндөр настай төлөөлөгч 81настай, хамгийн залуу нь 39 настай байв. Намын дүрэмд орсон өөрчлөлт намын даргатай ямар ч хамаагүй.

эх сурвалж: zarig mn

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.