Комиссын ажлын хэсэг хаалттай хорих ангид ажиллах үеэр хоригдлуудтай ганцаарчилсан уулзалт хийлээ

 Комиссын ажлын хэсэг хаалттай хорих ангид ажиллах үеэр хоригдлуудтай ганцаарчилсан уулзалт хийлээ

Комиссын гишүүн Б.Энхболдоор ахлуулсан Ажлын хэсэг ШШГЕГ-ын харьяа 409 дүгээр хаалттай хорих ангид 2022 оны 04 дүгээр сарын 13-ний өдөр ажилласан бөгөөд, тэднийг тус ангийн захирагч хурандаа С.Батсайхан хүлээн авч уулзаж, ангийн нөхцөл байдал болоод хийж хэрэгжүүлж буй ажлаа танилцууллаа.

Шалгалтын хүрээнд тус ангид хоригдож байгаа 260 гаруй хоригдлоос санал асуулга авч, нөхцөл байдлыг тодруулахаар ангийн удирдлага болон холбогдох албан тушаалтан нэр бүхий хоригдлуудтай ганцаарчилсан уулзалтыг зохион байгуулав. Түүнчлэн шалгалтын ажлын хэсгийн гишүүдтэй ганцаарчилан уулзах хүсэлт гаргасан хэд хэдэн хоригдлуудтай уулзаж тэдний санал хүсэлтийг хүлээн авлаа.

278066955_680682706473171_2097745274109101340_n.jpg

Энэ үеэр хорих ангийн холбоо дохиоллын нэгж болон оёдол, хувцас, гутал болон гар урлалын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцав.

277843872_258895246370902_8005100289166981439_n.jpg

Хорих ангийн нөхцөл байдал болон хоригдлын албадан хөдөлмөрөөс ангид байх эрхийн хэрэгжилтэд хийсэн хяналт шалгалт, судалгааны дүнг үндэслэн зохих арга хэмжээг авна

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.