АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ИНТЕРПРИТАЦ 2022 УЛААНБААТАРЫН НЭЭЛТТЭЙ ОЛИМПИАД БОЛНО

 АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ИНТЕРПРИТАЦ 2022 УЛААНБААТАРЫН НЭЭЛТТЭЙ ОЛИМПИАД БОЛНО

Нийслэлийн Аялал жуулчлалын газар Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургууль, “Чингис хаан” музейтэй хамтран “Аялал жуулчлалын интерпритац 2022” Улаанбаатарын нээлттэй олимпиадыг зохион байгуулахаар боллоо. Олимпиадыг түүх, соёлын өвийг утга уран сайхнаар тайлбарлагч залуусын авьяас, ур чадварыг нээн илрүүлэх зорилготой, 2 үе шаттайгаар Ерөнхий боловсролын сургуулийн 12-р анги болон Их дээд сургуулийн нэгдүгээр курсийн оюутнуудын дунд явуулах юм.
Олимпиадын нэгдүгээр шатны шалгаруулалт 4-р сарын 30-нд явагдаж, оролцогчид хот дүүрэг, хорооны биет болон биет бус өвийг өөрийн биеэр сурталчлан таниулсан видео материалыг онлайнаар илгээнэ. Харин шалгарсан оролцогчид 2-р шатанд өгөгдсөн сэдвийн дагуу судалгааны материал бэлдэж, 5-р сарын 14-нд явагдах нэгдсэн олимпиадад өрсөлдөх юм.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.