Ц.Болорчулуун: Төмс, үр тариа, улаан буудайг 100 хувь ДОТООДООС ХАНГАНА

 Ц.Болорчулуун: Төмс, үр тариа, улаан буудайг 100 хувь ДОТООДООС ХАНГАНА

Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор  “Хүнсний хангамж, аюулгүй байдал-Газар тариалан” нэгдсэн чуулган “Үр тарианы үйлдвэрлэл эрхлэгчдийн улсын зөвлөгөөн”-өөр үргэлжилж байна.

Энэ үеэр ХХААХҮЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун “Газар тариалангийн салбарын бодлого, зорилт тулгамдаж буй асуудлууд, хэрэгжүүлэх арга зам” сэдвээр илтгэл тавьж байна. 

Өвлийн хүлэмжээ нэмснээр тогтвортой ургац авна. Энэ онд 552 мянган гад тариалалт хийнэ. Арван мянган тонн бордоо импортолно. Хүнсний ногоог хамгийн ихдээ 10 мянган га тариалдаг байсан бол 12 мянган га болгож өсгөсөн. Төмс, үр тариа, улаан буудайг 100 хувь хангана. Хүнсний ногооны 80, тосны ургамлын 40, тэжээлийн ургамлын 80 хувийг дотоодоос хангана. 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын багцад Дорнод, Увсын  баруун  хоёр их кванторын суурь байгуулахаар улсын төсөвт тодорхой хэмжээний хөрөнгө мөнгийг тусгаад байна. Мөн техникийн шинэчлэлийг эрчимжүүлж тариалангийн талбайг хашаажуулж, ойн зурвас байгуулах зэрэг ажлуудын хүрээнд тодорхой ажлуудыг тариаланчидтайгаа хамтраад хэрэгжүүлж байна. 

Энэ жилийн яамнаас хүнсний ногооны тариалалтаа нэмэгдүүлэх чиглэл дээр онцгой анхаарч, тодорхой арга хэмжээнүүдийг тусгайлан авч хэрэгжүүлэх бодлого барьж байгаа. Хангамж, нийлүүлэлт, тариалангийн үйлдвэрлэлтийг нэмэгдүүлэхтэй холбоотойгоор хүлэмж, зоорь, агуулахын асуудал гарч ирнэ. Энэ асуудлыг борлуулалтын нэгдсэн тогтолцоог бий болгох журмаар ажиллана.

Мөн хүнсний ногоо хөтөлбөрийн хүрээнд  устай тариалангийн талбайг нэмэгдүүлэх төлөвлөгөө тусгана ажиллаж байгаа.

Түүнчлэн хүний нөөцийн хувьд  газар тариалангийн үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн хүний нөөцийн асуудал маш тулгамдаж байгаа асуудлын  нэг.  Энэ бол зөвхөн манай улсын хэмжээнд биш гадны оонуудад мөн адил боловсон хүчний асуудал тулгамдаж байгаа. 

Монгол улсын засгийн газраас эрүүл мэндээ хамгаалж эдийн засгаа сэргээх 10 их наядын төлөвлөгөөг баталсан. Энэ төлөвлөгөөний хүрээнд манай хөдөө аж ахуйн салбарт нийтдээ 650 тэрбум төгрөгний санхүүжилтийн их үүсвэрийг шийдэж өгсөн. Үүнээс  Хөдөө аж ахуйн салбарын үр тарианы үйлдвэрлэлтэд 100 тэрбум төгрөгийн зээлийг зарцуулна. Энэ жилийн хөнгөлөлттэй зээл өмнөх жилүүдээс  2 жилийн хугацаатай  3%-ийн хүүтэй гэдгээрээ ялгаатай байгаа. 3%-ийн хүүтэй зээлийг олгоход Засгийн газарт том ачаалал ирж байгаа  хэдий ч  ХАА-н салбарыг хөгжүүлэх, энэ зээлийн үр өгөөжийг хүртээх үүднээс  Монгол банк, Сангийн яамтай, арилжааны банкнуудтай гэрээ байгуулаад дуусаж байна.” гэлээ.

https://www.facebook.com/plugins/video.php?height=314&href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2Fofficialarslan.mn%2Fvideos%2F675471853689400%2F&show_text=false&width=560&t=0

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.