Сэлэнгэ голд машинтайгаа унасан байж болзошгүй иргэдийг эрэн хайж байна

 Сэлэнгэ голд машинтайгаа унасан байж болзошгүй иргэдийг эрэн хайж байна

Булган аймгийн Сэлэнгэ сумын Тариахтай багийн “Харлагийн гол” гэдэг газар “Портер” загварын автомашин дотроо гурван зорчигчтой “Сэлэнгэ” голын усанд унасан байж болзошгүй тул дэмжлэг үзүүлнэ үү гэсэн хүсэлтийг аймгийн Цагдаагийн газар өчигдрийн 12:53 цагт хүлээн авчээ. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн алба хаагчид 134 км замыг туулан 14:56 цагт очиж “Портер” загварын автомашинтай иргэд “Сэлэнгэ” гол, “Харлагын голын адаг” гэдэг газраас зүүн зүгт “Номт” гэдэг газар хүртэл найман км-т усаар завьтай урсаж, голын эрэг дагуу явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй аж.

Улмаар мөн өдрийн 18:49 цагт эрлийг түр зогсоон, өнөөдрийн 08:00 цагт дахин эхлүүлжээ. Хангал сум дахь Сум дундын Цагдаагийн тасгийн даргаар ахлуулсан алба хаагчид, орон нутгийн иргэд, ар гэрийн хүмүүс тус тус ажиллаж байна хэмээн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. 

https://www.facebook.com/v13.0/plugins/like.php?action=like&app_id=1410230139213728&channel=https%3A%2F%2Fstaticxx.facebook.com%2Fx%2Fconnect%2Fxd_arbiter%2F%3Fversion%3D46%23cb%3Df196e4431ab531%26domain%3Dikon.mn%26is_canvas%3Dfalse%26origin%3Dhttps%253A%252F%252Fikon.mn%252Ff2fb13de15c15e8%26relation%3Dparent.parent&container_width=752&href=https%3A%2F%2Fikon.mn%2Fn%2F2itt&layout=button_count&locale=en_US&sdk=joey&share=true&size=large

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.