З.Мэндсайхан: Эх орныхоо эрүүл хүнсээр ДОТООДЫНХОО хэрэгцээг бүрэн хангах, ЭКСПОРТЛОГЧ УЛС болох зорилготой ажиллаж байна

 З.Мэндсайхан: Эх орныхоо эрүүл хүнсээр ДОТООДЫНХОО хэрэгцээг бүрэн хангах, ЭКСПОРТЛОГЧ УЛС болох зорилготой ажиллаж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор  “Хүнсний хангамж, аюулгүй байдал – газар тариалан” үндэсний чуулган Корпорейт хотелд ЯГ ОДОО болж байна. 

Зөвлөгөөнийг нээж  Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан үг хэлсэн үгэндээ “Манай салбарын бүтээгдэхүүн бүрийн цаана эх орны эдийн засаг, ард түмний эрүү мэнд, үндэсний аюулгүй байдал хадгалагдаж байдаг. Өнөөдрийн зөвлөгөөн илүү инновацлаг, бодит байхыг зорьж байна” гэдгийг онцлов.

Үргэлжлүүлэн тэрбээр, ” Монгол Улсын Засгийн газраас батлан хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-д газар тариалангийн салбарыг онцгойлон дэмжиж, гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангах, улмаар хүнс экспортлогч улс болох зорилтыг дэвшүүлж, Атрын дөрөвдүгээр аяныг орчин цагийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн  шинэ агуулгаар баяжуулан үндэсний хэмжээнд өрнүүлэхээр тусгаж, хэрэгжилтийг зохион байгуулж байна.

Малын тоо толгойн тухай хуулийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн, УИХ-д өргөн барьсан. Улс 100 мянган тонн ургац худалдан авахаар, санхүүжилтийг шийдвэрлэхээр ажиллаж байна.   Увс, Дорнод аймгуудад нийт 10 мянган тонн ургац хадгалах байр барихад улсын төсвөөс 5 тэрбум төгрөг зарцуулна.  Барилгын ажил удахгүй эхэлнэ. Дотоодод бордооны үйлдвэр байгуулахаар ТЭЗҮ боловсруулж байна. Хаврын тариалалтыг амжилттай эхлүүлж хүнд цаг үед хариуцлагатай ажиллахыг та бүхнээс хүсэж байна. 

Өнгөрсөн хоёр жилд дэлхий нийтийг хамарсан цар тахал дэгдэж, хөл хорио тогтоон, урьдчилан төсөөлж байгаагүй нөхцөл байдал үүссэн нь хүнс, хөдөө аж ахуй, газар тариалангийн салбараа улам бүр эрчимжүүлэн хөгжүүлэх, дотоодын үйлдвэрлэлээр хэрэгцээгээ бүрэн хангахад чиглэсэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шаардлагатайг нотлон харууллаа.

Салбарынхаа тогтвортой хөгжлийг шинэ үе шатанд гаргах, бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хүн амыг эрүүл, аюулгүй хүнсээр тогтвортой хангах чиглэлээр төрөөс гаргаж байгаа шийдвэрүүдийг амьдралд үр дүнтэй хэрэгжүүлснэээр  тариалангийн  салбарт томоохон ахиц дэвшил гарна гэж үзэж  байна.

2021 онд төрөөс тариалангийн салбарт хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээ, дэмжлэгийн үр дүнд 605.0 мянган  тонн үр тариа, үүнээс 567.0 мянган тонн улаанбуудай, 181.0 мянган тонн төмс, 118.0 мянган тонн хүнсний ногоо, 302.0 мянган тонн тэжээлийн ургамал, 53.0 мянган тонн тосны ургамал буюу нэгж талбайгаагаас улсын дунджаар 15.0 цн үр тариа, 91.0 цн төмс, 118.0 цн хүнсний ногоо, 28.0 цн  малын тэжээл, 5.0 цн тосны ургамал тус тус хураан авсан бөгөөд  үр тарианы нэг га талбайгаас аймгийн дунджаар Орхон аймаг 33.0 цн, Төв аймаг 19.4 цн, Өвөрхангай аймаг 18.7 цн ургац хураан авсан ажлын бахдам амжилт үзүүллээ.

Тариалангийн салбарт техник, технологийн шинэчлэлийг амжилттай нэвтрүүлж салбараа манлайлан яваа олон аж ахуйн нэгжүүд байгаагаас Орхон аймгийн Жаргалант сумын “Бүтлийн ундрага”, “Орхон тариа”, Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын “Арвин хур”, мөн аймгийн Хушаат сумын “Өгөөж мандал-Уул”, “Цэгээн хуст” зэрэг томоохон аж ахуйн нэгжүүдийн үр тарианы нэг га талбайгаас хураан авч буй дундаж ургац 30.0-35.0 цн-т хүрч тогтворжин, цаашид өсөн нэмэгдэж байгаа нь тариалангийн салбарт нэвтрүүлж буй дэвшилтэд технологи, техникийн шинэчлэл, тариаланчдын хичээл зүтгэлийн үр дүн гэж харж байна.

Цар тахлын улмаас дэлхийн улс орнууд газар тариалангийн үйлдвэрлэлд нэн шаардлагатай орцууд болон тариалангийн гаралтай бүтээгдэхүүндээ хориг, хязгаарлалт тавьж байгаа энэ хүнд цаг үед бид хүн ардынхаа хүнсний хангамж, аюулгүй байдалд онцгой анхаарал хандуулж тариалангийн гаралтай бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах чиглэлээр олон ажил арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Иймд цаашдаа газар тариалангийн үйлдвэрлэлийг эрчимжүүлэн хөгжүүлж хураан авах ургацын хэмжээг тогтворжуулж, чанарыг сайжруулах, дотоодын үйлдвэрлэлээр хэрэгцээгээ бүрэн хангах, улмаар зарим төрлийн бүтээгдэхүүн экспортлох зорилтыг дэвшүүлж энэ салбарт урт хугацаатай, хөнгөлөлттэй хөрөнгө оруулалтыг татаж, үйлдвэрлэлийг эрчимжүүлэн хөгжүүлэх чиглэлээр томоохон шинэчлэлийг хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. 

Газар тариалангийн салбарыг эрчимжүүлэн хөгжүүлэх, техник технологийн иж бүрэн шинэчлэлийг үе шаттайгаар хэрэгжүүлэх, үр тариа, төмс, хүнсний ногоо, тос, малын тэжээл, жимс, жимсгэнэ, ашигт таримлын тариалалтыг нэмэгдүүлж дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах, улмаар зарим төрлийн бүтээгдэхүүнийг экспортлох, бүс нутгийнхаа хүнсний хангамжийг тогтворжуулахад тариаланчид та бүхний маань хүчээл зүтгэл юу юунаас иүү үнэтэй байх болно.” гэдгийг онцлов.

Arslan.mn

 “Хүнсний хангамж, аюулгүй байдал – Газар тариалан” үндэсний чуулган дараах салбар зөвлөгөөнүүдийн хамт үргэлжилнэ. Үүнд :

  • Үр тарианы үйлдвэрлэл эрхлэгчдийн зөвлөгөөн 
  • Агрономчдын улсын хоёрдугаар зөвлөгөөн 
  • Төмс, хүнсний ногоо, хүлэмжийн тариалан, зоорийн аж ахуй эрхлэгчдийн улсын зөвлөгөөн
  • Жимс, жимсгэний тариалан эрхлэгчдийн улсын зөвлөгөөн 

Чуулган энэ сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд үр тарианы үйлдвэрлэл эрхлэгч, агрономч, төмс, хүнсний ногоо, хүлэмжийн тариалан, зоорийн аж ахуй эрхлэгч, жимс, жимсгэнийн ТАРИАЛАН ЭРХЛЭГЧИД НЭГЭН ДЭЭВЭР ДОР ЦУГЛАЖ, салбарын бодлого шийдэл, тулгамдсан асуудал, төрөөс тариалангийн салбарт үзүүлэх хөнгөлөлт, дэмжлэг зэрэг олон асуудлаар зөвлөлдөж байна.

Arslan.mn
Arslan.mn

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.