Ц.Элбэгдорж: Зеленскийг УИХ-д урих нь Монголын эрх ашигт нийцнэ

 Ц.Элбэгдорж: Зеленскийг УИХ-д урих нь Монголын эрх ашигт нийцнэ

ОХУ Украинд түрэмгийлж эхэлснээс хойш сар гаруй хугацаа өнгөрөөд байна. Харин Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский зарим улс орны Парламентын индерээс үг хэлж байгаа билээ.

ТЭГВЭЛ Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж өөрийн цахим хуудаснаа Зеленскийг Монголын Парламентад урьж , үг хэлүүлэх саналтай байгаа гэсэн нь олны шүүмжлэлийг дагуулаад байна.

Тэрбээр Зеленский Японы бас ӨС-ын парламентад үг хэллээ.Азийн ардчилсан улс манай ээлж ирж байна. Украйны Ерөнхийлөгчийг урьж УИХ-ын чуулганд үг хэлүүлэх санал гаргаж байна. Ардчилсан, нэр хүндтэй бараг бүх парламентад тэр үг хэлсэн . Аль ч талаас болсон Монголын эрх ашигт нийцнэ. Эрх чөлөөт, нээлттэй гэж Монголын нэр гарна . ParliamentMN уриалга бичээрэй . Дэмжлэг хэрэгтэй бол бэлэн гэж бичсэн байна.

В. Зеленскийг Япон, Герман, Израйль, АНУ, Их Британы парламент урьж үг мэдүүлсэн. Мөн тэрээр НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанд оролцож , Буча хотод болсон хядлага болон НҮБ-ыг өөрчлөх тухайд байр сууриа илэрхийлсэн юм.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.