Улаанбаатар-Эрхүү чиглэлийн галт тэрэг 4 дүгээр сарын 30-наас явж эхэлнэ

 Улаанбаатар-Эрхүү чиглэлийн галт тэрэг 4 дүгээр сарын 30-наас явж эхэлнэ

Улаанбаатар-Эрхүү чиглэлийн галт тэрэг энэ сарын 30-наас явж эхлэхээр болсныг Улаанбаатар төмөр зам ХНН мэдэгдлээ.

Тодруулбал, Эрхүүгийн чиглэлийн галт тэрэг Улаанбаатараас 2022 оны дөрөвдүгээр сарын 30-ний өдрөөс, Эрхүүгээс дөрөвдүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн аялах аж.

Цагийн хуваарь:

Улаанбаатар-Эрхүү чиглэл

БЯМБА, НЯМ гарагт Улаанбаатар хотын цагаар 15: 22 цагт хөдөлж, Эрхүү хотод Ням , Даваа гарагт Москвагийн цагаар 10:15 цагт хүрнэ.

Эрхүү-Улаанбаатар чиглэл:

БААСАН, МЯГМАР гарагт Москвагийн цагаар 02:57 цагт хөдөлж , Улаанбаатар хотод Улаанбаатар хотын цагаар БЯМБА, ЛХАГВА 06:38 цагт ирэх аж.

Тавигдах шаардлага :

Зорчигч тээврийн хэрэгслээр ОХУ -ын хилээр гарахад 48 цагийн дотор хүчинтэй байхаар тооцож хийлгэсэн ПСР шинжилгээний сөрөг хариуг Англи хэл дээр, өөрийн гадаад паспортын мэдээлэлтэй тулгаж бичүүлж авах ба заавал тамгалуулж эх хувийг цаасаар авч зорчих шаардлагатай.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.