ЖДҮХС-гийн захирал асан О.Мөнгөнцэцэгийг 13 сая төгрөгөөр торгох ял оноов

 ЖДҮХС-гийн захирал асан О.Мөнгөнцэцэгийг 13 сая төгрөгөөр торгох ял оноов

Иргэн О. Мөнгөнцэцэгт холбогдох шүүх хурал Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болжээ.

Тэрбээр 2016 онд Жижиг, дунд Үйлдвэрийг Хөгжүүлэх Сангийн захирал , төсөл сонгон шалгаруулах хорооны гишүүнээр ажиллаж байхдаа хөнгөлөлттэй зээл олгох төсөлд нөхрийн нь төрсөн дүүгийн нөхөр Ш. Оргилын Ийстерн Агро ХХК оролцож байгааг мэдсээр байж , хамаарал бүхий харилцаагаа илэрхийлж , татгалзах үүргээ зөрчиж, Тус компанийн төслийг сонгон шалгаруулсан байна.

Улмаар 400сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлд хамруулан давуу байдал бий болгосны улмаас их хэмжээний хохирол учруулсан гэх хэргийг шүүх хянан хэлэлцээд, шүүгдэгч О. Мөнгөнцэцэгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2дахь хэсэгт зааснаар Нийтийн албан тушаалтан албан үүрэг , бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж , бусдад давуу байдал бий болгож их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцжээ.

Түүнд нийтийн албан тушаалд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, 13.5 сая төгрөгөөр торгох ял оногдуулсан байна. Төрд буюу Жижиг, Дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд учирсан 400сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэх , хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх зорилгоор тус хэргийг шүүхээс өмнө нь хоёр удаа прокурорт буцааж байсан билээ.

Шүүхийн шатанд гэмт хэргийн улмаас төлөгдөөгүй үлдсэн 327,138,378 төгрөгийн хохирлыг ЖДҮХС-д Ийстерн Ашиг ХХК – ийн үл хөдлөх хөрөнгүүдийг дүйцүүлэн тооцож шилжүүлэн өгөх байдлаар харилцан тохиролцож, Төрд учирсан хохирол бүрэн төлөгджээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.