Усан паркийн төсөл зогсоогүй, 2028 он гэхэд бүрэн ашиглалтад орно

Энхтайваны гүүрний зүүн талд буюу Дунд гол урсдаг хэсэгт Усан парк , спорт цогцолбор соёл амралтын хүрээлэн барина гэж байсан ч орон сууцны хороолол барьж эхэлсэн талаарх мэдээлэл хэвлэлээр цацагдсан.
Усан паркын барилгын явцын талаар M&G констракшны гүйцэтгэх захирал А.Амарбаясгалан мэдээлэл хийлээ. Тэрбээр Усан паркийн төсөл зогсоогүй , 2028 он гэхэд бүрэн ашиглалтад орно. Хувийн хэвшлийн ажилд хөндлөнгөөс оролцон , буруу мэдээлэл тараасан тул би та бүхэнд мэдээлэл өглөө. Бид төслөө хоёр жилийн дотор барьж дуусгана гэв.
Усан парк барих ажлыг M&G констракшн анх санаачилжээ. Зураг төслийн дагуу цогцолборын усан паркын хэсэгт 50 метр урттай усан бассейн, 12 замтай усан гулгуур, хиймэл далайн эрэг зэрэг байрлах бөгөөд спорт цогцолборын хэсэгт NBA -ийн стандартад нийцсэн сагсан бөмбөгийн ордон болон 30 гаруй спортын танхим бий болгох юм.
эх сурвалж: zarig.mn