Аялал жуулчлалын салбарт бизнес эрхлэгчдийн хуралдаанаар хуримтлагдсан өрийг төлөх хугацааг хойшлуулахаар болжээ

 Аялал жуулчлалын салбарт бизнес эрхлэгчдийн хуралдаанаар хуримтлагдсан өрийг төлөх хугацааг хойшлуулахаар болжээ

Аялал жуулчлалын салбарыг сэргээхэд Засгийн газраас таван арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр болсон байна.

БОАЖЯ-аас өнгөрсөн хоёр сарын хугацаанд аялал жуулчлалын салбарынхантай шат дараалсан хэлэлцүүлэг , зөвлөгөөн , уулзалтыг хийж , салбараа хэрхэн хурдан хугацаанд сэргээх тухай хэлэлцэн 5-н асуудлыг гарган хөндөж , шийдвэрлэх гарц шийдлийг эрэлхийлж ирсэн.

Тус 5-н асуудлыг Монгол Улсын Засгийн газраар гишүүдтэй санал солилцож , Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бүрэн дэмжсэнээр Аялал жуулчлалын салбарт том дэмжлэгийг авч чадсан юм.

Шинэ сэргэлтийн бодлого , Монгол улсын эдийн засгийн форум үеэр шийдсэн 5-н шийдвэрийг хүргэж байна.

1.Аялал жуулчлалын салбарт бизнес эрхлэгчдийн тогтвортой үйл ажиллагааг хангахад зориулж 10 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөр хэрэгжүүлэх

2.Тус салбарт бизнес эрхлэгчдийн Нийгмийн даатгалын шимтгэлийн болон Газрын төлбөрийн хуримтлагдсан 3 тэрбум төгрөгийн өр төлбөр төлөх хугацааг хойшлуулах

3.2023 оны Монголд зочлох аялал жуулчлалын жил болгон зарлах, сурталчлах

4. Агаарын тээврийн либералчлах арга хэмжээг хурдасгах

5.БНСУ-ын аялагчдыг визийн шаардлагаас чөлөөлөх , хил орчмын автомашинтай аяллыг дэмжихээр болжээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.