Л. Наранбаатар: Манай эхнэр надад санаа зовсондоо юмуу, надаар тоглоод байршил тогтоогч хийсэн байх

 Л. Наранбаатар: Манай эхнэр надад санаа зовсондоо юмуу, надаар тоглоод байршил тогтоогч хийсэн байх

Хөтөлийн Цемент шохойн үйлдвэрийн захирлаар томилогдоод удаагүй байгаа Л. Наранбаатарын куртикнээс байршил тогтоогч олджээ. Тодруулбал, тэрбээр гадуур хувцасныхаа оёдлыг ханзалж, байршил тогтоогч олж байгаа бичлэг цахим хуудсаар цацагдсан.

Харин тэрбээр өнөөдөр цахим хуудаснаа Өглөө куртикнээсээ байршил тогтоогч оллоо.Цүнх, түлхүүр, нохой, муур хүүхэд зэргийг хайж олох зориулалттай эд гэнээ. Болхи тагнуул гэдэг нь тодорхой боллоо хэмээн бичлэг оруулсан юм.

Тэрбээр ergelt.mn сайтад мэдээлэл өгөхдөө Би хөдөө ажил дээрээ хурал хийгээд сууж байна. Энэ сүртэй асуудал биш . Манай эхнэр надад санаа зовсондоо юмуу, надаар тоглоод миний халаасанд байршил тогтоогч хийсэн байх гэж бодож байна гэжээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.