Ц.Ариунболд: Хөгжлийн банкны зээлдэгчийг ч хорихыг үгүйсгэхгүй
БНСУ-д гэрээгээр ажиллах иргэдийг энэ сарын 25- ны өдөр бүртгэнэ

БНСУ-д Хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг энэ сарын 25-наас 28- ны өдрүүдэд бүртгэх товыг Хөдөлмөр халамж үйлчилгээний Ерөнхий газраас гаргажээ.
Цар тахлын улмаас 2020 оны нэгдүгээр сарын 28- ны өдрөөс ажилтан илгээх үйл ажиллагаа түр зогссон бөгөөд БНСУ-д Хөдөлмөрийн гэрээгээр ажиллах иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэл хийгдээгүй.
Нөхцөл байдал сайжирч буй гэж үзсэн учраас хоёр улсын холбогдох яамд зөвлөлдөн бүртгэл явуулахаар болж , товлосон ийнхүү зарлажээ. Өнгөрсөн жилүүдийн цахим бүртгэлд нийт 4000 орчим хүн бүртгүүлж , 656 иргэн түвшин тогтоох болон ур чадварын шалгалтанд тэнцсэн.
2019-2021 онд тэнцсэн хүмүүсээс одоогоор 400 гаруй нь тус улс руу явсан байна.Гэрээт ажилтан илгээгээгүй жилийн хугацаанд БНСУ-ын хөдөлмөрийн бирж дээр 680 гаруй монгол иргэн авах санал ирсэн аж.
Энэ удаагийн бүртгэл мэдээллийн нэгдсэн систем дөрөвдүгээр сарын 25- ны өдрийн 09:00 цагт нээгдэнэ.
