Хөдөө аж ахуйг дэмжих зээлийг өнөөдрөөс олгож эхэллээ

 Хөдөө аж ахуйг дэмжих зээлийг өнөөдрөөс олгож эхэллээ

ХАА-г дэмжин хөгжүүлэх үүднээс 3хувийн хүүтэй 400 тэрбум төгрөгийн зээл гаргах шийдвэрийг өнгөрсөн засгийн сард засгийн газрын хуралдаанаар шийдсэн. Үүнээс газар тариалангийн салбарт 100 тэрбум төгрөг, хүнсний ногоочдод 50 тэрбум төгрөгийн зээлийг тус тус олгохоор болсон юм. Тэгвэл уг хөнгөлөлттэй зээлийг өнөөдрөөс эхлэн арилжааны банкуудаар дамжуулан олгож эхэллээ.

Тодруулбал:

  • Ноолуур бэлтгэлд 150 тэрбум төгрөгийн,
  • Ноос бэлтгэлд 25 тэрбум төгрөгийн,
  • Арьс шир бэлтгэлд 15 тэрбум төгрөгийн зээлийг тус бүр 2 жилийн хугацаанд,
  • Гурил тэжээл бэлтгэл, үйлдвэрлэлд 40 тэрбум төгрөгийн зээлийг нэг жилийн хугацаанд олгож эхэллээ. Өмнө нэг жилээр олгодог байсан уг зээлийг энэ оноос 2 жилийн хугацаатай болгож байна. Энэхүү зээлийн дэмжлэг нь өмнө байгаагүй үйл ажиллагаа юм гэдгийг онцолж байна. Өнгөрсөн жил ХАА-н салбарыг дэмжих зээлийг 629 иргэн, ААН-д 43.3 тэрбум төгрөгөөр олгож байв.

Эх сурвалж: zarig.mn

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.