УИХ-дахь МАН-ын бүлэг 2022 оны нэгдсэн төсөвт тодотгол хийхийг 100 хувь дэмжив

 УИХ-дахь МАН-ын бүлэг 2022 оны нэгдсэн төсөвт тодотгол хийхийг 100 хувь дэмжив

УИХ дахь МАН-ын бүлэг жагсаал , залуучуудын өгсөн шаардлага , үнийн өсөлт болон цаг үеийн асуудлаар хуралджээ.Хуралдаанаар хэлэлцсэн асуудал , гаргасан шийдвэрийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, дэд дарга Х.Булгантуяа, дэд дарга Ж.Сүхбаатар , төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар, Ажлын албаны дарга С.Далхаасүрэн нар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

УИХ гишүүн МАН-ын бүлгийн дэд дарга Х. Булгантуяа:

Бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ. Нэгдүгээрт, өнгөрсөн баасан гарагт болсон жагсаалын үеэр хүргүүлсэн залуусын шаардлага болон нөхцөл байдлын талаар Монгол улсын Ерөнхий сайд, МАН -ын дарга Л.Оюун-Эрдэнэ бүлгийн гишүүдэд мэдээлэл хийлээ.

Хоёрдугаарт Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн барааны үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл-ийг энэ оны дөрөвдүгээр сарын 5- ны өдөр өргөн барьсантай холбоотой асуудлыг хэлэлцлээ. Энэхүү хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын даргын захирамжаар УИХ-ын даргын захирамжаар УИХ-ын эдийн засгийн гол байнгын хорооны дарга Ж.Ганбаатар , Ч.Хүрэлбаатар, Б. Чойжилсүрэн, УИХ-гишүүн Б. Доржханд, Ч.Ундрам, Б.Пүрэвдорж нарын гишүүдийн хамт миний бие ахадсан ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Өнөөдрийн хуралдаанд ажлын хэсэг төлөвлөгөөгөө танилцуулж, бүлгийн гишүүдийн санал бодлыг сонслоо. Бүлгийн гишүүдээс дээрх хуулийн төслийг хэлэлцэхээс гадна, Төсвийн тодотгол хийхийг санал болгож дэмжлээ. Мөн төрийн өмчит компаниудын зардлыг танаж , төсөвт ноогдох ашгийг нэмэгдүүлэх асуудлыг хамтад нь хэлэлцэхийг бүлгийн гишүүд дэмжлээ гэв.

УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар:

2022 оны Монгол улсын эдийн засагт тулгамдаад байгаа гол асуудал бол үнийн өсөлт. Өнгөрсөн онд төсвийг хэлэлцэж байхад олон гишүүд энэхүү асуудлыг хөндөж ярьж байсан. Урьд хөршид ковидын халдвар дэгдсэний улмаас нөхцөл байдал сайжрахгүй гэсэн төлөв байдал харагдаж . Үүнээс гадна Украйнд болж байгаа дайнтай холбоотой хойд хөршид ч нөхцөл байдал амаргүй байна. Үүнтэй холбоотой эдийн засагт хүндрэл бэрхшээл гарсаар байгаа юм. Энэ онд эдийн засгийн нөхцөл байдал сайжирна гэсэн хүлээлт байсан нь өөрчлөгдөж байна. Тиймээс долларын ханш, төгрөгийн ханшид ирж буй үнийн дарамтыг бууруулах хэрэгтэй. Их хэмжээний валютын эрэлтийг бий болгох нь олон эрсдлийг үүсгэж байна. Нэгдүгээрт, төгрөгийн ханшийг унагаж , валютын нөөц хомтоход хүргэж байна. Мөн хүндрэлтэй байгаа тээвэр ложистикт улам хүнд дарамт үүсгэж, үүнийг дагасан үнийн өсөлтийг бий болгох эрсдэлтэй болгож байгаа юм. Тиймээс богино хугацаанд үр дүн гаргахын тулд төсөвт тодотгол хийхийг бүлгийн гишүүдийн 100 хувийн саналаар дэмжлээ гэв.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.