Гар утасны сүлжээгүй газраас ч Е-Mongolia хэрэглэх боломжтой боллоо

 Гар утасны сүлжээгүй газраас  ч  Е-Mongolia хэрэглэх боломжтой боллоо

Монголиа компани нь сансрын холбооны үндэсний компани болох Исатком компанитай хамтран интернэт, телевиз, телефоны хиймэл дагуулан гурвалсан үйлчилгээ нэвтрүүллээ.

Уг гурвалсан үйлчилгээний хэрэглэгч болсоноор монгол орны аль ч бүс нутагт, гар утасны сүлжээгүй газарт ч байрлах алслагдсан орон нутгийн айл өрх, албан байгууллага, түр байршсан кэмпүүд

• Монголын болон гадаадын 100 гаруй телевизийн суваг хүлээн авч үзэх

•Өндөр хурдны интернет хэрэглэх

• Суурин утсаар холбогдох боломжтой болов

Гурвалсан үйлчилгээ нь айл өрхөд , албан байгууллагад гэсэн хоёр өөр төрлийн үйлчилгээтэй.

Айл өрхийн гурвалсан үйлчилгээг хот айлаараа хамтдаа хэрэглэхүйц бол албан байгууллагын үйлчилгээг уул уурхайн хотхон, явуулын баг, аяллын багаараа ,олон хүн зэрэг хэрэглэхүйц өндөр хурдтай, сааталгүй хүчин чадалтай юм.

Гурвалсан үйлчилгээний хэрэглэгч өрхүүд утасны сүлжээгүй газраас E- Mongolia орж хэрэгцээт үйлчилгээгээ авч байгаа нь орон нутгийн иргэдэд үзүүлж байгаа чухал хувь нэмрийн нэг болж байна.

Та Монголсат компанийн гурвалсан үйлчилгээний лавлах 7100-0000 дугаараар холбогдон дэлгэрэнгүй мэдээллээ аваарай.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.