Оюутолгойн уурхайд ажилладаг гадаадын иргэн кемпдээ нас барсан байдалтай олджээ

 Оюутолгойн уурхайд ажилладаг гадаадын иргэн кемпдээ нас барсан байдалтай олджээ

Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг Оюутолгой-н уурхайд гадаадын иргэн нас баржээ.

Тодруулбал, тус уурхайн II кэмпээс туслан гүйцэтгэгч СР компанийн мэргэжилтэн, Австрали улсын иргэн, 50 настай эрэгтэйн цогцос олджээ.

Задлан шинжилгээний хариу хараахан гараагүй байгаа бөгөөд урьдчилсан байдлаар талийгаачийг өвчний улмаас нас барсан гэж дүгнэсэн байна.

Хэргийг Өмнө говь аймаг дахь цагдаагийн газрын Ханбогд сум дахь цагдаагийн хэлтэс шалгаж байгаа аж.

Эх сурвалж: live.tv

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.