Дарга нар хотод жийп унахгүй бол 1,4 тэрбум төгрөг хэмнэгдэнэ

 Дарга нар хотод жийп унахгүй бол 1,4 тэрбум төгрөг хэмнэгдэнэ

Монгол Улсын Засгийн газрын ээлжит бус хуралдааны шийдвэрийг үндэслэн Байгаль , орчин, аялал жуулчлалын сайд , дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, бүх шатны дарга дарга нар болон харьяа байгууллагуудын дарга нарыг 2022 оны 4дүгээр сарын 11-ний өдөр буюу ирэх даваа гарагаас эхлэн хөдөө орон нутагт албан томилолтоор ажиллахаас бусад үед албаны машин ашиглахыг хориглосон тушаал гаргасан.

Түүнчлэн цахим хөгжил , Харилцаа холбооны яам албаны автомашингүй бөгөөд хөдөө орон нутагт явахдаа түрээслэж хэрэглэдэг. Тиймээс Ерөнхий сайдын шийдвэрийн дагуу цаашдаа ч тус яаманд авто машины худалдан авалт хийхгүй бөгөөд хэрэгцээ шаардлагаас хамааран түрээслэх бодлого баримталж байгаа тухай мэдэгдсэн байна.

Ийнхүү дарга нар өндөр үнийн дүнтэй жийп машин унахгүй бол 1,4 тэрбум төгрөг хэмнэгдэх тооцоо гарсан байна. Энэ нь зөвхөн шатахууны төлбөр юм.

эх сурвалж: zarig.mn

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.