Дараах орон суутнууд Хөгжлийн банкны барьцаанд байгааг анхааруулж байна

 Дараах орон суутнууд Хөгжлийн банкны барьцаанд байгааг анхааруулж байна

Монгол Улсын Хөгжлийн банкнаас гарсан зээлийн багцын мэдээлэл, эргэн төлөлт ямар байгааг олон нийтэд нээлттэй мэдээлж тогтмол хүргэж байгаа. Хоёрдугаар сарын 20-нд Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгч нарын мэдээллийг нээтэд мэдээлснээр хойш зогсонги байсан эргэн төлөлт идэвхжиж, өнөөдрийн байдлаар 160 орчим тэрбум төгрөгийн төлөлт хийгдээд байна.

Тэгвэл Хөгжлийн банк нь иргэдийг орон сууцжуулах зориулалтаар санхүүжүүлсэн хэд хэдэн төсөл чанаргүй болж, тухайн орон сууцанд захиалга өгсөн болон худалдан авсан иргэд хохирох эрсдэл үүсээд байгаа юм. Иймд Хөгжлийн банкнаас санхүүжилт олгож, тус банкны барьцаанд байгаа дараах орон сууцны төслүүдийг мэдээллийг хүргэж байна.

Үүнд:

1.Цэрэн групп ХХК- Хангай хотхон Ё блок орон сууцны барилга барих төсөл /518,519,520,521,522,523,524-р байрнууд/

2.Пирамид орд ХХК Буман залуус орон сууцны хороолол /201,202,203,204-р байрнууд/

3. Модыг ХХК НАРАН ухаа төсөл / La Colina хотхоны 446, 446, 448, 449-р байрнууд/

4.Строй Инвест ХХК Шинэ Эрдэнэт төсөл / Орхон аймаг, Эрдэнэт хот Шинэ Эрдэнэт орон сууцны 16, 17 А байрнууд/ багтаж байна.

Иймд Хөгжлийн банкны зээлийн барьцаанд байгаа эдгээр орон сууцнаас иргэд худалдан авалт хийхгүй байх, авсан тохиолдолд төлбөрийг Төрийн сан дахь Монгол Улсын Хөгжлийн банкны 100900097002 тоот төгрөгийн дансанд төлөхийг зөвлөсөн байна.

Эх сурвалж: zarig.mn

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.