УИХ-ын г гишүүн Г. Амартүвшин гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэх хүсэлтээ гаргажээ

 УИХ-ын г гишүүн Г. Амартүвшин гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэх хүсэлтээ гаргажээ

Хөгжлийн банкны зээлд нэр холбогдоод байгаа УИХ-ын гишүүн Г.Амартүвшин өөрийн хүсэлтээр бүрэн эрхээсээ татгалзаж иргэн хүний хувиар арилгуулахаар болжээ.Тэрээр Ганибалын Амартүвшин миний бие УИХ-ын гишүүний бүрэн эрх нэрийн дор аливаа гэмт үйлдлийг халхавчилдаг байдлын эсрэг залуучуудынхаа шаардлагыг дэмжиж дараах шийдвэрийг гаргаж байна гэлээ.

Тэрээр мэдэгдэлдээ Миний бие өөрийн хүсэлтээр УИХ-ын бүрэн эрхээсээ түтгэлзэх хүсэлтээ УИХ-д гаргаж байна. Мөн хөгжлийн банкны асуудалд нэр холбогдсон УИХ-ын гишүүдийг иргэн хүний нэгэн адил шалгуулах шаардлагыг миний бие бүрэн дэмжиж байна.Хөгжлийн банкны асуудалтай нэр холбогдсон УИХ-ын гишүүдийг бүрэн эрхээсээ түтгэлзэж, иргэн хүний хувиар шалгуулах эцэслэн шийдвэрлүүлэхийг уриалж байна гэсэн байна.

Эх сурвалж: zarig.mn

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.