ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД С.ЭНХБОЛД ХОВД АЙМАГТ АЖИЛЛАЛАА

 ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД С.ЭНХБОЛД ХОВД АЙМАГТ АЖИЛЛАЛАА

Монгол Улсын Засгийн газрын тогтоол, шийдвэрийн дагуу энэ оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүн амыг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах үйл ажиллагааг орон даяар эхлэхээр болсон. Энэхүү ажлын хүрээнд Эрүүл мэндийн сайд С.Энхболд өнөөдөр Ховд аймагт ажиллаж тус аймгийн Эрүүл мэндийн дэмжих төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус дэмжих төвд 1.3 тэрбум төгрөгийн урьдчилан сэргийлэх үзлэгт шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмжийг нийлүүлсэн бөгөөд шаардлагатай засварыг хийж байгаа юм. Үүний дараа Эрүүл мэндийн сайд тус аймгийн төрөх эмнэлэгг, Зооноз Өвчин Судлалын Төвийн үйл ажиллагаатай танилцаж тулгамдаж буй асуудлыг шийдэх талаар ярилцлаа. Үүний дараа Эрүүл Мэндийн сайд Ховд аймгийн төр хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа. Тус аймгийн Эрүүл мэндийн газрын дарга өөрийн аймгийн эрүүл мэндийн нөхцөл ба орон нутагт урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоог зохион байгуулах үйл ажиллагааны төлөвлөгөө, тооцооллын талаар энэ үеэр танилцуулав.  Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд Ховд аймгийн Эрүүл мэндийн салбарын эмч ажилчдын төлөөлөлд эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн чиглэлээр хийж буй ажлуудыг танилцуулан мөн оролцогчдын асуултад хариуллаа.                2019-2021 ОНД ХОВД АЙМАГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВД ХИЙГДСЭН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ

Ховд аймаг нь 76,1 мянган кв.км нутаг дэвсгэртэй Улаанбаатар хотоос 1425 км алслагдсан17 сум, 91 багтай, 90 333  хүн амтай, 13 ястан амьдардаг. Тус  аймагт 2022 оны байдлаар 102 эрүүл мэндийн байгууллага үйл ажиллагаа явуулдаг багөөд нийт 1369 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд ажиллаж байна. Эрүүл мэндийн салбарын 2021 онд улсын төсвийн хөрөнгө оруулалт болон урсгал зардлаар 3474,8 сая төгрөг, аймаг, сумын  орон нутгийн хөгжлийн сан, Хөшөөт хөгжил сан, сумын орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр 223,2 сая төгрөг, төсөл хөтөлбөрийн санхүүжилтээр 415,6 сая төгрөг,хандив тусламжаар 251,2 сая төгрөг нийтдээ 4364,8 сая төгрөгийн  хөрөнгө оруулалт хийгдсэн байна. БОЭТ-ийн 50 ортой Хүүхдийн эмнэлэг шинээр баригдаж 2021 оны 01 дугаарсард ашиглалтанд орсон.Дөргөн СЭМТ ажлын гүйцэтгэл-75%, Алтай СЭМТ ажлын гүйцэтгэл-75%, Мөнххайрхан СЭМТ-ийн өргөтгөл  “Өвсний үндэс” төслийн санхүүжилтээр шинээр баригдаж,ажлын гүйцэтгэл 60 хувьтай  байна. Манхан, Буянт,Эрдэнэбүрэн,Дарви сумын эрүүл мэндийн төвд 6 өрхийн эрүүл мэндийн төвүүдэд түргэн тусламжийн машин, Үенч сумын эрүүл мэндийн төв сумын давсан орлогоос түргэн тусламжий машин, нийт 11 машин   шинэчилсэн.Ингэснээр эмнэлгийн түргэн тусламжийн тусламж үйлчилгээг хурдан шуурхай, цаг алдахгүй, чанар, хүртээмжтэй хүргэх боломж бий боллоо. Суурин дижитал           ЧХХ үзлэг, эмчилгээ, оношлогооны              ЧХХ үзлэгийн дуран рентген аппарат, ширээний ком, Дижитал слит ламп, Шүдний кресло / 2 ш            Автоклав. БОЭТ-ийн “Эрүүл мэндийн дэмжих төв”-д Эрүүл мэндийн яамны хөрөнгө оруулалтаар  32 нэр төрлийн 34 ширхэг    1 329,3 сая төгрөгний үнэ бүхий аппарат тоног төхөөрөмж  нийлүүлэгдсэн байна. ЗӨСТ-д “Био аюулгүй ажиллагааны Р-53” төслөөр, Полимеразын гинжин урвал”-ын машин 89,0 сая төгрөгөөр нийлүүлэгдсэн. ЭМСХХ-5 төслийн санхүүжилтээр Булган сумын нэгдсэн эмнэлэг,Алтай,Дарви,Чандмань,Манхан сумын Эрүүл мэндийн төвд тус бүр 1,7 сая төгрөг  нийт 8,6 сая төгрөгөөр нийлүүлэгдсэн эмнэлгийн тоног төхөөрөмж багаж хэрэгсэл. Монгол улсаас Бүгд найрамдах Австри улсад суугаа ЭСЯ, байнгын төлөөлөгчийн газар, Цөмийн энергийн газраас Булган сумын нэгдсэн эмнэлэгт 221,7 сая төгрөгийн өртөгтэй “Рентген аппарат” шинэчилснээр баруун сумдын ард иргэд чирэгдэлгүй үйлчлүүлэх нөхцөл боломж бүрдлээ. НҮБ-ын Хүүхдийн сангийн санхүүжилтээр ЭМГ,6 ӨЭМТ,15 СЭМТ, Булган сумын нэгдсэн эмнэлэгт 118,4 сая төгрөгөөр 25 ширхэг вакцины хөргөгч шинэчилснээр дархлаажуулалтын вакцин хадгалалтын горим мөрдөж ажиллах нөхцөл бүрдлээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.