БОАЖЯ-ны дарга нарыг даваа гарагаас эхлэн автомашин ашиглахыг хориглолоо

 БОАЖЯ-ны дарга нарыг даваа гарагаас эхлэн автомашин ашиглахыг хориглолоо

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнийн тушаалаар тус яамны сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, бүх шатны дарга нар болон харьяа байгууллагуудын дарга нарыг энэ сарын 11-ний өдөр буюу ирэх даваа гаригаас эхлэн хөдөө орон нутагт албан томилолтоор ажиллахаас бусад үед албаны машин ашиглахыг хоригложээ.

Тушаалд дурдсанаар “БОАЖЯ-ны эд хөрөнгийн бүртгэлд байгаа, удирдах ажилтнуудын ашигладаг автомашинуудыг зохих журмын дагуу дуудлага худалдаагаар худалдаалж, орлогыг улсын төсөвт төвлөрүүлэх арга хэмжээг шуурхай зохион байгуулахыг үүрэг болгосон” гэжээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.