БНСУ-ын хөгжлийн стратеги-судлалын хүрээлэнгийн төлөөлөлтэй уулзлаа

 БНСУ-ын хөгжлийн стратеги-судлалын хүрээлэнгийн төлөөлөлтэй уулзлаа

БНСУ-ын Хөгжлийн стратеги судлалын хүрээлэнгийн төслийн багийн ахлагч Жу Ён Сог, үр дүнгийн мэргэжилтэн Юн Бичви, хөтөлбөрийн мэргэжилтэн Хан Хэ Жү, дотоодын зөвлөх Д. Отгонбаатар нар 2022 оны дөрөвдүгээр сарын 6- ны өдөр Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн, Ажлын албаны дарга Д. Баяндүүрэн нартай уулзаж, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй төслийн хэрэгжилтийн явцын талаар санал солилцлоо.

Тус улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (КОЙКА)-ын санхүүжилтээр 2021-2024 онд хэрэгжүүлэх буй төслийн хүрээнд сонгогчийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор Хариуцлагатай сонгогчийн сургагч багшийн болон залуу сонгогч оролцогчдын сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх юм.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.