Улсын Дээд шүүх 400 сая төгрөгөөр тавилга авна

 Улсын Дээд шүүх 400 сая төгрөгөөр тавилга авна

УИХ-ын дарга Г. Занданшатар өнгөрсөн долоо хоногийн УИХ-ийн чуулган дээр Ард иргэд хэмнэлтийн горимд шилжих шаардлагатай байна хэмээн мэдэгдсэн. Хоёр жилийн Ковидын эдийн засгийн хүндрэлийн дараа хоёр улсын дайнаас үүдсэн бүр илүү хүндрэл ирж байгаа учир бүсээ чангал хэмээн УИХ-ын дарга тайлбарласан байдаг.

Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ч Дэлхий нийтэд хүнсний хомстолд орох эрсдэлтэй гэдгийг НҮБ тооцоолж гаргаад байна. Манай улсын хувьд ч томоохон сорилт үүсгэх магадлалтай гэж үзэж байна хэмээн мэдэгдсэн.

Гэтэл Улсын Дээд шүүхээс тавилга худалдан авах 400 сая төгрөгийн нээлттэй тендерийг зарлажээ.

Энэхүү Конторын тавилга-ын тендерийн зарыг харсан иргэд Ард иргэд хоёр жил бүсээ чангалсан. Одоо чангалах бүс ч үлдсэнгүй. Татвар төлөгчдийн мөнгөөр санхүүждэг төрийн байгууллагууд ч бүсээ чангалах ёстой биз дээ. Юун, 400 сая төгрөгөөр тавилга худалдаж авах вэ хэмээн байр сууриа илэрхийлж байна.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.