ОУ-ийн эрчим хүчний агентлагийн гишүүн орны стратегийн нөөц 1984 оноос хойших хамгийн доод хүрнэ

 ОУ-ийн эрчим хүчний агентлагийн гишүүн орны стратегийн нөөц 1984 оноос хойших хамгийн доод хүрнэ

Олон улсын эрчим хүчний агентлагийн гишүүн 31 орны сайд нар 2022 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдөр яаралтай хурал зохион байгуулж, ОХУ ба Украйны асуудлын улмаас газрын тосны зах зээлд үүсээд буй үймээн самууныг намжаах үүднээс газрын тосны стратегийн нөөцөөс хоёр дахь удаагаа яаралтай гаргахаар тохиролцсон бөгөөд хэмжээ болон хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг энэ долоо хоногийн эхээр гарна гэж мэдэгдэв. ОУЭА-ийн гишүүн орнууд өнгөрсөн 3дугаар сард үнийн өсөлтийг барих зорилгоор стратегийн нөөцөөс нийтдээ 62.7 сая баррелийг гаргах арга хэмжээний авахыг мэдэгдсэний дараа энэхүү хэлэлцээрийг байгуулсан юм. Геополитикийн хүчин зүйлээс хамаарч дэлхийн газрын тосны зах зээлд хомсдол үүсэж, үүний үр дүнд үнийн хэлбэлзэл нэмэгдсээр байгаа бөгөөд Брент төрлийн газрын тосны үнэ олон жилийн дээд түвшинд хүрсэн болохыг сайд нар тэмдэглэв. Үүнтэй холбогдуулан газрын тосны арилжааны нөөц 2014 оноос хойших хамгийн доод түвшинд хүрснийг дурджээ. ОУЭА-ийн энэхүү шийдвэр нь тус агентлагийн гол гишүүн болох АНУ стратегийн газрын тосны нөөцөөсөө түүхэн дэх хамгийн их хэмжээгээр гаргах тухай мэдэгдсэнээс хойш нэг өдрийн дараа гарчээ. АНУ 2022 оны тавдугаар сараас эхлэн шатахуун зах зээлд гаргах төлөвтэй байгаа бөгөөд нийт хэмжээ нь 180 сая баррель болно. Энэ нь стратегийн нөөцийн гуравны нэгтэй дүйцэхүйц бөгөөд ингэснээр нөөцийн хэмжээ 1984 оноос хойших хамгийн доод түвшинд хүрнэ. Мөн энэхүү шийдвэр нь ОУЭА-ийн ОПЕК, ОПЕК+ бүлгийг нэмэлт нөөц хүчин чадлаа ашиглах, олборлолтоо нэмэгдүүлэх уриалгыг үл харгалзан ирэх тавдугаар сард төлөвлөгөөний дагуу өдөрт 432,000 баррелиар нэмэгдүүлэх тухай мэдэгдсэний нэг өдрийн дараа гарсан юм. ОУЭА-ийн Оросын газрын тосонд тавигдах хориг арга хэмжээнээс үүдэн дэлхийн нийлүүлэлт энэ оны 2 дугаар улиралд өдөрт 3 сая баррелиар бууна гэж таамаглаж байгаа бол S&P Global Commodities Insights-ийн таамаг 2022 оны дөрөвдүгээр сарын сүүлчээс эхлэн өдөрт 2.8 сая баррель хүрнэ гэж таамаглаж байна. ОУЭА-ийн авч буй энэхүү арга хэмжээ нь зах зээлд богино хугацааны нөлөө үзүүлж, үнийн өсөлтийг түр саармагжуулах бөгөөд эдгээр орнууд ирээдүйд стратегийн нөөцийг бүрдүүлж эхлэхэд үнэ эрчимтэй өсөх гол хүчин зүйлүүдийн нэг болно гэдгийг дурдах нь зүйтэй болов уу.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.