Бөмбөлөгт орсон жолооч нар нэгнийгээ хутгалж гэмтээжээ

 Бөмбөлөгт орсон жолооч нар нэгнийгээ хутгалж гэмтээжээ

Өмнөд хөрш рүү нүүрс тээвэрлэдэг жолооч нарыг цар тахилын халдвараас хамгаалж, эрүүл иргэд БНХАУ-ын хилээр оруулах зорилгоор бөмбөлөг гэх тусгаарлалтыг Өмнө говь аймгийн Ханбогд сумын Цагаан хад суурьшлын бүсэд бий болгосон байдаг.

Бөмбөлөгт орж тусгаарлагдсан жолооч нараас хоёр удаа шинжилгээ авч хариу нь сөрөг гарвал хил нэвтрүүлж буй. Бөмбөлөгийн нэг л жолоочийн хариу эерэг гарвал бусад нь хил нэвтэрч чадахгүй болдог юм билээ. Түүнийг дагаад зарим ААН-д давуу байдал бий болгосон гэх хардлага, мэдээлэл ч жолооч нарын дунд байдаг. Тэгвэл Бөмбөлөгт орсон жолооч нар хүлээлгийнхээ байранд архидаж, зодолдох явдал гардаг аж. Тухайлбал, Цагаан хад суурьшлын бүсэд дэх Заадас Транс ХХК-ийн тусгаарлах байранд Баянхонгор аймагт оршин суудаг 30 настай Г. С нь согтууруулах ундаа хэрэглэж, нутаг нэгт 31 настай Н. Ө-г хутгалж гэмтээсэн байна.

Өдгөө энэ хэргийг Өмнө говь аймгийн Ханбогд сум дахь Цагдаагийн тасагт шалгаж буй юм.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.