Д.Сарангэрэл: Ковидын нөхцөл байдлаас гарч, дэлхийн ЖИШИГ орон болж чадлаа

 Д.Сарангэрэл: Ковидын нөхцөл байдлаас гарч, дэлхийн ЖИШИГ орон болж чадлаа

Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүсэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийн хомсдол, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл “Төр засаг, монголчуудаас шалтгаалаагүй нөхцөл байдал үүсээд байна. Монголчууд хоёр жил коронавирустай амжилттэй тэмцэж, үр дүн нь гарсан гэдгийг мэдэж байгаа. Өнөөдөр Ази тивд улбар шар түвшнээс шар руу шилжсэн анхны орон болчихоод байж байна. Гэтэл бусад орон буцаад хөл хорио тогтоосон. Халдвар тархсан хүнд байдал үүсч байна. Дэлхий дээр 492 сая хүн халдвар авч, 6 сая гаруй хүн нас барсан хүнд нөхцөл байдалтай байна.

Харин Монгол Улс хүн амынхаа 96 хувийг нэгдүгээр тунд, 92 хувийг нь хоёрдугаар, 53 хувийг нь гуравдугаар тунд хамруулсан байна. Үүний үр дүнд нээлттэй үйл ажиллагаа явуулах боломжтой болсон. Ковидоос үүссэн эдийн засгийн хүндрэлийг даван туулах гээд явж байтал тооцоолоогүй дайны нөхцөл байдал үүслээ. Засгийн газар Ерөнхий сайдад итгэж байна. Ковидын нөхцөл байдлаас гарч, дэлхийн жишиг орон болж чадлаа” хэмээлээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.