МИАТ ТӨХК компани Истанбул хотын чиглэлд шууд нислэг үйлдэж эхэллээ

 МИАТ ТӨХК компани Истанбул хотын чиглэлд шууд нислэг үйлдэж эхэллээ

Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК -ийн БНТУ-ын Истанбул хотын чиглэлд үйлдэх хуваарьт шууд нислэгийн анхны нислэг 2022 оны 4-р сарын 6- ны өдрийн 08:15 цагт Хөшигийн хөндий дэх Чингис хаан ОУНБ-аа хөөрлөө.

МИАТ компани Европын чиглэлд нислэгийн сүлжээгээ өргөжүүлэх, зах зээлээ тэлэх зорилгоор БНТУ-ын Истанбул хотын чиглэлд үйлдэх шууд нислэгээ ийнхүү эхэллээ.Тус компани Европын чиглэлд ОХУ-ын Москва, ХБНГУ -ын Франкфурт хотруу шууд нислэг үйлддэг байсан бол ийнхүү шинээр Истанбул хот руу шууд нислэг үйлддэг болж байна.

МИАТ ТӨХК 1997-1998 оны хооронд Истанбул хотын чиглэлд ОХУ-ын Москва хотоор дамжин нислэг үйлдэж байсан түүхтэй. Мөн Ковид -19 цар тахилын хүнд үед Истанбул хотын чиглэлд ачаа тээврийн нислэг үйлдэхээс гадна Европ болон Турк улсад саатсан Монгол иргэдээ эх орондоо авчрах тусгай үүргийн нислэгүүдийг үйлдэж байсан билээ.

Истанбул хотын нислэг нь долоо хоног бүрийн Лхагва гаригт үйлдэгдэх бөгөөд зорчигчид STOREPAY аппликэйшн ашиглан нислэгийн хийлээ ямар ч хүү, шимтгэл, нэмэлт төлбөргүйгээр хуваан төлөх боломжтой.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.