Хотын дарга асан Э.Бат-үүл батлан даалтаар суллагдав

 Хотын дарга асан Э.Бат-үүл батлан даалтаар суллагдав

Нийслэлийн засаг дарга асан Э.Бат-үүл , түүний хүү Б.Чулуудай , ТОСК -ын захирал байсан А. Гантулга, Бүрэн групп ХХК-ийн ерөнхий захирал Б. Мөнхтөр нарын 11 хүнд холбогдох хэргийг шүүх хуралдаан нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өчигдөр /2022.04.04/ болсон . Шүүхээс анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж, ял эдэлж байсан Э. Бат-үүл, А.Гантулга нарыг батлан заалтад гаргасан юм.

Эргэн сануулахад , Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Э.Бат-үүл, А. Гантулга, Б. Чулуудай, Б.Мөнхтөр , Могул скай Хк-ийн гүйцэтгэх захирал Д.Жаргалсайхан, ТОСК-ын Маркетинг , борлуулалтын хэлтсийн дарга Т. Гэрэлт -Од, тус корпорацын ерөнхий нягтлан бодогч Ю.Алтангэрэл нарыг гэм буруутайд тооцсон. Улмаар Э. Бат-үүлийн нийтийн албанд ажиллах эрхийг нь гурван жил хасаж, нээлттэй хорих ангид дөрвөн жил ял эхлүүлэхээр шийдвэрлээд байсан юм. Харин Б. Чулуудайг 15 сая 360 мянган төгрөгөөр торгосон бол , А.Гантулгад таван жил хорих ял эдлүүлэхээр шийтгээд байсан юм.

Эх сурвалж: zarig.mn

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.