Зам тээврийн ослоор хоёр хүүхэд гэмтэж, нэг хүүхэд нас баржээ

 Зам тээврийн ослоор хоёр хүүхэд гэмтэж, нэг хүүхэд нас баржээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 606 дуудлага мэдээлэл хүлээн авсанаас зам тээврийн ослын шинжтэй 463 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэж ажилласан байна.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 8хүн гэмтэж бэртсэний 6 нийслэлд, 2 орон нутагт бүртгэгдсэн байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 1 хүний амь нас хохирсон байна.

Амралтын өдрүүдэд хүүхэд өртсөн 3 осол бүртгэгдэж, хүүхэд гэмтэж, 1хүүхдийн амь нас хохирсон байна.

Айл өрх бүрт бага насны хүүхдийг гэр хорооллын хашаанд, байрны гаднах зогсоол, тоглоомын талбайд, хөдөө айлын гадаа зогсож байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эхлэх, зогсох үед тухайн хэсэгт тоглож байгаа хүүхдүүдэд аюул, осолтой байдал бий болгохгүйгээр зорчих талаар эцэг эх, асран хамгаалагч анхаарахын зөвлөж байна.

Эцэг эхчүүд та бүхэн хүүхдэдээ тавих хараа хяналтыг сайжруулах 10 хүртэлх насны хүүхдийг бие даан хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг анхааруулж байна. Явган зорчигч нь 10 хүртэлх насны хүүхэдтэй замын хөдөлгөөнд оролцохдоо өөрөөсөө салахгүй хөтлөх, тэврэх, үүрэх, хүүхдийн тэргэнд түрэх гэх мэт авч явахаар заасан байдаг тул эцэг эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөнд оролцоно уу.

Хүүхдийг тээврийн хэрэгсэлд авч явахдаа аюулгүй байдлыг хангаж, хүүхдийн зориулалтын суудал тээвэрлэх, зориулалтын суудалгүй тохиолдолд суудлын бүсийг зүүж хэрэглэхийг хэвшүүлэхийг цагдаагийн байгууллагаас та бүхэнд зөвлөж байна. Гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 245 зөрчил бүртгэгдсэний нийслэлд 183, орон нутагт 62 зөрчил тус тус илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажилласан.

Архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн бол тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллага анхааруулж байна.

Зам тээврийн ослын хор уршиг нь цагдаагийн байгууллагад бус иргэний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд учирдаг тул өөрийн болон бусдын аюулгүй байдлын үүднээс замын хөдөлгөөнд оролцсон бол архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байх, орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, хэт их ядарсан хүнээр тээврийн хэрэгсэл жолоодуулахгүй байх, Зам орчны байдалд хурдаа тохируулах, өөрийн болон зорчигчийн суудлын бүсийг зүүж, хүүхдийг зориулалтын суудалд суулгаж хэвшхийг цагдаагийн байгууллага анхааруулж байна.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.