ЭЦА: Биеэ үнэлдэг 47 иргэний 70% нь БЗХӨ-тэй болох нь тогтоогджээ

ЭЦА-наас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлд заасан хүн худалдаалах гэмт хэрэгт 2022 оны нэгдүгээр улирлын байдлаар 9 хохирогч, 6 холбогдогчтой гурван хэргийг илрүүлжээ.
Цахим орчинд дуудлагаар биеэ үнэлдэг 47 иргэнийг БЗХӨ-өөс урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамруулжээ. Шинжилгээгээр 47 эмэгтэйн 70% нь бэлгийн замын халдварт өвчтэй болох нь тогтоогдсон байна. Нийт өвчлөлийн 54.5 хувь нь тэмбүүгийн өвчлөл эзэлжээ.
Эх сурвалж: zarig.mn