Монполимет ХХК -ийн гомдол үндэслэлгүй, zarig.mn сайт ёс зүйн алдаа гаргаагүй гэв

 Монполимет ХХК -ийн гомдол үндэслэлгүй, zarig.mn сайт ёс зүйн алдаа гаргаагүй гэв

Монгол Улсын хөгжлийн банкнаас тус банкны чанаргүй зээлдэгч нартай холбоотой мэдээллийг 2022 оны 1дүгээр сарын 21, 31-ний өдрүүдэд тус тус мэдээллэж , нийт 66 зээлдэгчтэй холбоотой баримтыг олон нийтэд ил болгосон байдаг. Тус банкнаас гаргасан зээлдэгч нартай холбоотой мэдээллийн мөрөөр бид эрэл хайгуул хийж , зээлээ төлөхгүй улсыг хохироож буй чанаргүй зээлдэгч нарын мэдээллийг цуврал болгон нийтэлж , зээлээ төлөхийг шаардсаар байгаа билээ.

Зээлдэгч нарыг олон нийтэд зарласнаас хойш анх удаа Хөгжлийн банкны удирдлагууд 2022 оны хоёрдугаар сарын 25-ны өдөр олон нийтэд албан ёсоор мэдээлэл хийж, бодит нөхцөл байдлын талаар тайлбар мэдээллийг өгсөн юм.

Энэ үеэр Ж.Эрхэмбаатар / хөгжлийн банкны үйл ажиллагаа хариуцсан дэд захирал/: Өөрсдийнхөө төлөө үйлдвэр барьчихаад улсын төлөө мэт ярихаа боль, тэд л ашгаа хүртэнэ.

Н.Мандуул / хөгжлийн банкны гүйцэтгэх захирал/: Зээл авсан компаниуд Пи -Ар-т зарцуулж байгаа мөнгөөрөө зээлээ төлчихвөл бид та нарын Пи -Арыг чинь үнэгүй хийж өгье гэж хэлсэн мэдээллийн дагуу Зариг редакц видео мэдээлэл бэлтгэсэн.Уг гарчигтай мэдээллүүдэд Монполимет ГХЯ-аас Хэвлэл мэдээллийн зөвлөлд гомдол гаргасан байдаг. Гомдол гаргагч тал нь Зарлиг сайтыг дээрх мэдээллийг түгээхдээ мэргэжлийн давуу байдлаа ашиглан агуулгыг техник арга хэрэгслээр гуйвуулж, Монполимет ХХК-ийн үүсгэн байгуулагч болон ТУЗ-ийн даргын зургийг гаргасанд гомдолтой байна гэжээ. Улмаар дээрх мэдээллийг олон нийтэд түгээхдээ Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмын 1.1, 1.3, 1.4-т заасан заалтуудыг зөрчсөн гэж гомдол гаргагч үзжээ.

Уг гомдлыг Хэвлэл мэдээллийн зөвлөл гуравдугаар сарын 24-ний өдрийн хурлаараа хэлэлцээд Зарлиг.мн сайтын редакцийн ёс зүйн алдаа гаргаагүй гэж үзсэн. Тодруулбал,

• Хөгжлийн банкны удирдлагуудын хийж буй мэдээллийн агуулгаар нягталж, зөвхөн гомдол гаргагчийн биш, мэдээллийн агуулгатай холбоотой зээлдэгчийн зургуудийг ээлжлэн оруулсан тул 1.1-т заасан Мэдээлэл нь үнэнд нийцсэн эсэхийг баталгаажуулж, санамсаргүй алдаа гаргахаас зайлсхийнэ гэснийг зөрчөөгүй,

• Мэдээллийн үеээр ашигласан зургууд Хөгжлийн банкнаас хийсэн зээлдэгчийн мэдээлэлтэй нийцсэн байна гэж үзсэн учир 1.3-т заасан Бүтээлийн гарчиг, зураг, дүрс, дуу, график, ишлэл зэрэг нь агуулгыг буруугаар ойлгуулах, хэт хялбарчлах, мэдээллийг нөхцөл байдлаас салгаж мушгин гуйвуулах ёсгүйг үргэлж санаж, ийм зөрчил гаргахгүйн төлөө ажиллана гэснийг зөрчөөгүй,

• Мэдээллийн үеээр ашиглаж байгаа зургууд нь мэдээллийн агуулгыг гуйвуулаагүй гэж үзсэн тул 1.4-т заасан Фото, видео, аудио мэдээллийн агуулгыг техникийн арга хэрэгслээр гуйвуулахгүй гэснийг зөрчөөгүй гэж хорооны гишүүдийн олонхийн саналаар дүгнэжээ.

Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс гаргасан дүгнэлт:

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.