Есөн жилийн турш эцэслэгдээгүй 13 шүүгчийн асуудлыг эцэслэн шийдлээ

 Есөн жилийн турш эцэслэгдээгүй 13 шүүгчийн асуудлыг эцэслэн шийдлээ

ШЕЗ өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр ШЕЗ -ийн гишүүн Э.Зоригбаатар ШЕЗ 13 шүүгчийн асуудлыг шийдсэн. ШЕЗ есөн жилийн турш шийдэгдээгүй эл асуудлыг эцэслэсэн. Хохирсон шүүгч нарыг томилуулахаар Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн. Эдгээр шүүгчийг өмнө нь түдгэлзүүлсэн зүйл байхгүй.

Бодитоор тогтоосон зүйл байгаагүй. 2013 онд Шүүх байгуулах тухай хууль гарч, шүүгч нарыг тараасан. Ингээд энэ 13 шүүгчийг томилохгүй үлдээсэн. Энэ хууль нь Үндсэн хууль зөрчсөн болох нь тогтоогдсон. Энэ явцад өмнөх гурван шатны шүүхийн шийдвэр гарч байсан.Тухайлбал , Шийдвэр гарч дууссаны хойно Шүүх байгуулах тухай хууль Үндсэн хууль зөрчсөн хэмээн дүгнэсэн гэлээ.

Өнөөдрийн хэвлэлийн бага хурлын үеэр ШЕЗ-өөс гурван сэдвийн хүрээнд мэдээлэл өгөв.

Тухайлбал:

• 13 шүүгчийг томилуулах саналыг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн тухай

• Шүүхийн тухай хуульд нийцүүлэн баталсан дүрэм, журмын танилцуулга

• Цахим хуудасны шинэчлэлт

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.