Мах, шатахуун, гурилын үнийг тогтворжуулах хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар боллоо

 Мах, шатахуун, гурилын үнийг тогтворжуулах хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар боллоо

Өнөөдөр 15:30 цагаас Засгийн газар ээлжит бусаар хуралдахаар болсныг Сангийн сайд Б.Жавхлан хэллээ.Хуралдаанаар үнийн хөөрөгдлийг тогтворжуулах хуулийн төслийг хэлэлцэхээр болжээ.

Тодруулбал,УИХ дахь МАН -ын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа Засгийн газраас мах, гурил , шатахууны үнийн өсөлтийг тогтворжуулах хуулийн төслийг оруулсан байна.Энэ хүрээнд үнийн зохицуулалт хийхийн тулд хууль тогтоох байгууллага дээр нээлттэй байдлаар хэлэлцүүлэг зохион байгуулж, олон нийтэд мэдээлнэ гэлээ.Одоогийн байдлаар хуулийн нэр томъёог эцэслэн шийдвэрлээгүй байгаа ч агуулгын хувьд дэлхий нийтэд үүсээд буй зэвсэгт мөргөлдөөн , геополитикийн асуудлаас шалтгаалан манай улсад нөлөөлж буй үнийг тогтворжуулах арга хэмжээг авна хэмээв.

Сангийн сайд Б. Жавхлан

Үүссэн нөхцөл байдалтай уялдуулж стратегийн гол бүтээгдэхүүн гэж хэлж болохоор , бидний өдөр тутмын амьдралд шууд нөлөөлдөг шатахуун, хүнсний бүтээгдэхүүнээс мах, гурилд ЗГ-аас үнийг тогтвортой байлгахын тулд яаралтай хуульд өөрчлөлт оруулахаар боллоо.

Энэ удаагийн үнийн өөрчлөлт бол жирийн үеийнхтэй адил эрэлт , нийлүүлэлт , мөнгөний бодлогоор зохицуулах асуудал биш. Геополитикийн зүгээс орж ирж байгаа энэ асуудалд гадаад нөхцөл байдал шууд нөлөөлж байна.

Ард түмний нуруун дээр ачаа үүрүүлэхгүй байх зэрэг асуудлыг өнөөдрийн бүлгийн хурлаар голчлон танилцууллаа.Бид одоо үүссэн шокууд дээр анализ хийх хэрэгтэй. Өргөн хэрэглээний бараан дээр бид шатахуун, Мах, гурил дээр анхаарал хандуулна. Бусдыг нь бид дийлэхгүй шүү дээ.Зөвхөн манай улсад ч биш бусад улс оронд энэ хямрал болж байна. Тиймээс төрөөс мах, гурил, шатахууны үнэд хяналт тавьж , зохицуулалт хийхээ илэрхийлж байна. Шатахууны хувьд биднээс хамаарах зүйл бараг байхгүй. Бид үүн дээр нийлүүлэлтийн шоконд орж болохгүй. Шатахуунтай байхад компаниудын үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ.

Шатахуун, Мах, гурилын үнэд анхаарч , үнийг тогтвортой барихад хувийн хэвшилтэй хамтран ажиллана. Төрөөс бид үнийн асуудалд анхаарал хандуулж дэмжинэ. Харин хувийн хэвшлийн , бэлтгэн нийлүүлэгчдийн хариуцлагын асуудал байна. Яарах шаардлага байгаа учраасөнөө, маргаашгүй УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар тухайн төслөө хэлэлцүүлэхээр боллоо.

Валютын хувьд сүүлийн жилүүдэд бид хангалттай нөөц цуглуулж чадаагүй. Өнөөдрийн ярьж буй хууль бол богино хугацааны энэ шокийг хэрхэн даван гарахаа шийдэх бол урт болон дунд хугацаандаа Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх нь зүйтэй гэв.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.