АНХААР: ҮНДСЭНИЙ ИХ БАЯР НААДМЫН ХУРДАН МОРИНЫ САЛБАР ХОРООНООС ТАЙЛБАР ГАРГАЖЭЭ
АН-ын даргын сонгуулийн санал хураалт явагдаж дууслаа

Ардчилсан намын даргын сонгуулийн санал хураалт өнөөдрийн 09:00-20:00 цагын хооронд явагдаж дууслаа. Санал хураалтын хугацаа ойртоод ирц идэвхжиж байсан талаар Дотоод сонгуулийн хороо мэдээлсэн байна.
Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн ирц Улаанбаатар хотын хэмжээнд хамгийн өндөр байжээ.16:00 цагийн байдлаар улсын хэмжээнд 42.1 хувийн ихтэй байсан бол хоёр цагын дараа 60 хувь давсан байна.
Санал хураалт дууссан тул гар тооллого явуулж , сонгуулийн дүнг зарлана. Хэдий нэр дэвшигч Ж.Батсуурь өөрийн хүсэлтээр нэрээ татсан ч саналын хуудас нэгэнт хэвлэгдсэн тул Х.Баттулга, Ж.Батсуурь нарын дунд санал хураалт явагдсан аж.