НАМЗХ нэрээ Социал демократ Залуучуудын холбоо болж өөрчиллөө.

 НАМЗХ нэрээ  Социал демократ Залуучуудын холбоо  болж өөрчиллөө.

🇲🇳 Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбооны ээлжит бус Их хурал үргэлжилж байна. Нийт 7 төрлийн хэлэлцүүлэг өрнөсөн. Үүний дараа НАМЗХ-ны Ерөнхийлөгч Н.Учрал, холбооны удирдлагуудын зүгээс Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбооны нэр томьёог “Социал Демократ Залуучуудын холбоо” болгон өөрчлөх саналыг гаргалаа.

🇲🇳 Саналыг нийт оролцож буй залуусын 98.4%-ийн саналаар дэмжиж ийнхүү НАМЗХ 25 жилийн ойн босгон дээрээ Social Democratic Youth буюу Социал Демократ Залуучуудын холбоо болж өөрчлөгдлөө.

🇲🇳 Социал демократ үзэл баримтлалын тухайд баян, ядуугийн заагийг арилгаж, иргэд тэгш эрхтэй, чанартай, хүртээмжтэй нийгмийн дунд давхаргыг бүрдүүлэхэд оршдог байна.

SDY #СоцДэкЗХ #СоциалДемократЗалуучуудынХолбоо

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.