С.Эрдэнэ: С.Зориг агсны хөшөөг нүүлгэн шилжүүлэхгүй байх асуудлаар Голомт банкны захиралд хандсан

 С.Эрдэнэ: С.Зориг агсны хөшөөг нүүлгэн шилжүүлэхгүй байх асуудлаар Голомт банкны захиралд хандсан

Ардчилсан намын дарга С.Эрдэнэ болон АН-ын удирдлагуудын төлөөлөл өнөөдөр мэдээлэл хийж, С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөлөө. Энэ үеэр С. Зориг агсны хөшөөг нүүлгэн шилжүүлэхгүй байх асуудлаар Голомт банкны захирал Д.Баясгаланд хоёр ч удаа мэдэгдэл хүргүүлснээ хэллээ.

АН-ын дарга С.Эрдэнэ:

Ардчилсан намын нэр барьж , лого ашигласан хэсэг бүлэг нөхдүүд хууль бус сунгааг зарлаад явж байсан. Улсын Дээд шүүх улс төрийн намын тухай хуулийн дагуу Монгол улсад хууль ёсны нэг л Ардчилсан нам байгаа гэдгийг баталсан.

Мөн ардчилсан нам байгуулагдсан ойн өдөр бид С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөх ёслолыг зохион байгуулж байна.

С.Зориг агсны хөшөөг нүүлгэн шилжүүлж, Ардчилсан намын байрны суурин дээр 21 давхар оффисын барилга барина гэсэн шуугиан гарч байна. Голомт банкны захирал Д.Баясгаланд хоёр ч удаа энэ асуудлаар мэдэгдсэн.Ийм зүйл байхгүй.

Ардчилсан нам хуваагдсан зүйл байхгүй. Монгол улсад хууль ёсны нэг л Ардчилсан нам байна гэв.

АН-ын Хууль зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга О. Баасанхүү:

Ямар ч баталгаагүй , хууль ёсны гэж нэрлэн намын даргын сунгаа явуулж байгаа нь МАН-ын даргын зөвлөхийн хийж байгаа ажил.Гишүүдийг дүрмийн бус зүйлд битгий оролцоосой гэж хүсэж байна хэмээв.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.