АН-ын даргын сонгуулийн санал хураалт хоёр нэр дэвшигчийн нэртэйгээр хэвийн явагдаж байна

 АН-ын даргын сонгуулийн санал хураалт хоёр нэр дэвшигчийн нэртэйгээр хэвийн явагдаж байна

Ардчилсан намын даргын сонгууль өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 3-ны өдрийн 09:00 цагаас оройн 20:00 цаг хүртэл Монгол орон даяар эхэллээ. Намын нийт гишүүдийн олонхийн саналаар сонгогдсон нэр дэвшигчийг дөрөвдүгээр сарын 7-ны өдөр Ардчилсан намын ээлжит бус их хурлаар ёсчлон батламжлах юм.

АН-ын даргын сонгуульд УИХ -ын гишүүн Ж.Батсуурь, Ерөнхийлөгч асан Х.Баттулга нар өрсөлдөж нэр дэвшигчид гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэн сонгуулийн сурталчилгаагаа Монгол орноо нар зөв тойрон хийж сурталчилгаагаа дөрөвдүгээр сарын 1-ний өдрийн 24цагаар албан ёсоор дуусгасан.

Гэвч сонгуулийн сурталчилгаа дуусмагц нэр дэвшигч Ж.Батсуурь нэрээ татахаа мэдэгдсэн ч түүний энэхүү шийдвэр нь хэтэрхий оройтсон болохыг АН-ын Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал мэдэгдсэн.

Тодруулбал, нэр дэвшигчээр бүртгүүлэхэд өгсөн өргөдөл , гэрээ, АН-ын Дотоод сонгуулийн журамд заасан тогтоогдсон хугацаанд нэрээ татахыг заасан байдаг.Тогтоогдсон хугацаа гэдэг нь саналын хуудаст нэр хэвлэхээс өмнө буюу хэвлэгдэх хүртэл хугацаа заасан байдаг.Тиймээс одоо сонгуулийн процесс дундаас Ж.Батсуурийн нэрийг хасч , санал хураалт явуулах бололцоогүй тул товлосон хугацаанд АН-ын даргын сунгааны санал хураалт хэвийн явагдах болно гэсэн юм.

эх сурвалж: zarig.mn

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.