Монгол азарганы засааг хяргаж, амьтны эрхийг зөрчиж байна

 Монгол азарганы засааг хяргаж, амьтны эрхийг зөрчиж байна

Адууг эрлийзжүүлэхийн тулд монгол азаргыг зэрэмдэглэж байгаа асуудлаар амьтны эрхийг хамгаалах нийгэмлэг болон бусад холбогдох байгууллагын төлөөлөл хэвлэлийн хурал хийлээ.

Энэ талаар Монгол адуу нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүн Г.Чойжамц: Монголчууд морийг өөрсдийн хийморь , сүлдтэй холбож ярьдаг.Гэвч адуундаа хамгийн харгис хандаж, амьдаар нь эд эрхтэнийг нь тайрч байна.Энэ бол бидний ой тойнд багтамгүй зүйл

Монгол азарганы сэлдий буюу засааг хяргаж байгаа нь амьтны эрхийг зөрчсөн асуудал юм.Мориныхоо нуруун дээр өсөж торнисон монгол хүмүүс өнөөдөр эрийн хийморь болсон эцэг малынхаа эд эрхтнийг тайрч байна.Зүчээтэй уяач болгон, айл бүр өнөөдөр ийм харгислал үйлдэж байна.

Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Ерөнхийлөгч болон хүнс , Хөдөө аж ахуйн, Хөнгөн үйлдвэрийн сайдад албан шаардлага өгнө гэдгээ илэрхийлсэн юм.

Мөн тэрбээр Гадаадаас үржүүлгийн зорилгоор азарга оруулж ирэхийг хатуу хорих хэрэгтэй.

Түүнчлэн монгол азаргыг зэрэмдэглэх явдлыг улс даяар хатуу таслан зогсоож , хуулийн хариуцлага тооцдог шийдвэр гаргаж өгөх хүсэлтэй байна.

Үүнийг шийдвэрлэхгүй бол Дэлхийн амьтдыг хамгаалах нийгэмлэгрүү хандана. Адуунд хайртай монголчууд өөрсдөө дууныхаа эд эрхтнийг тайраад эрлийз залуугаараа мөнгө олж байна гэдгийг дэлхий сонсох юм бол шившиг болно гэв.

эх сурвалж: zarig.mn

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.