Х.Баттулга , Ж.Батсуурь нар дараах гэрээг байгуулж өрсөлдсөн ч намын дарга болох эсэх нь эргэлзээтэй болов

 Х.Баттулга , Ж.Батсуурь нар дараах гэрээг байгуулж өрсөлдсөн ч намын дарга болох эсэх нь эргэлзээтэй болов

Ардчилсан намын даргын сонгуульд нэр дэвшигчид шударгаар өрсөлдөж , сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрнө гэдгээ гэрээгээр хүлээжээ.

Тодруулбал, АН-ын даргын сонгуулийн сурталчилгаа гуравдугаар сарын 16- ны өдөр албан ёсоор эхэлсэн. Нэр дэвшигчид үнэмлэхээ гардан авахдаа АН-ын Дотоод сонгуулийн хороо болон Үндсэн дүрмийн хороотой гэрээ байгуулж, Намын дотоод журмаар мөрдөнө, хоорондоо өрсөлдөхгүй , Намын эсрэг үйл ажиллагаа явуулахгүй, эв нэгдлийн эрхэд тавина гэх мэт доорх агуулгатай гэрээг байгуулжээ.

Нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгаа урд шөнө 4-р сарын 1-ний өдрийн 24 цагт дуусчээ. Ардчилсан намын даргын сонгууль 4-р сарын 3-ны өдрийн 9:00 цагаас оройн 20:00 цаг хүртэл Монгол орон даяар болно. Намын нийт гишүүдийн олонхийн саналаар сонгогдсон нэр дэвшигчийг 4-р сарын 7-ны өдөр Ардчилсан намын ээлжит бус их хурлаар ёсчлон батламжлах учиртай.

Гэвч тус намын дүрмийн өөрчлөлтийг УДШ одоогоос гурав хоногийн өмнө хуралдаж, С.Эрдэнэ даргатай АН-ын Үндсэн дүрмийн өөрчлөлтийг нь баталсан билээ. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд явагдсан нэр дэвшигчдийн сурталчилгаа хүчингүй болох эсэх нь өнөөдөр тодорхойгүй байдалд ороод байна.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.