АРДЧИЛСАН НАМ ҮҮСГЭН БАЙГУУЛАГДСАН
ОЙН БАЯР /1990.04.07/

 АРДЧИЛСАН НАМ ҮҮСГЭН БАЙГУУЛАГДСАНОЙН БАЯР /1990.04.07/

Ардчилсан хувьсгалын галыг бадрааж Монгол Улсад олон намын тогтолцоо бүрдэх үндэс суурийг тавьсан Монголын Ардчилсан нам үүсгэн байгуулагдсан ойн баярын мэнд дэвшүүлье.

1990 оны цагаан морин жилийн Ардчилсан хувьсгалын үр дүнд Та бид улс орныхоо бүрэн эрхт эзэн нь байж, эрх чөлөөт Монгол Улсаа бусдын чигээр биш өөрийн эрхээр хөгжүүлэх хувь заяагаа тайван замаар олж авсан билээ.

Одоогоос 32 жилийн өмнө 1990 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр МоАХ-ноос санаачлан Монголын Ардчилсан намыг байгуулж, улмаар Ардчилсан Социалист Хөдөлгөөн Монголын Социал демократ намыг, Шинэ Дэвшилт Холбоо Монголын Үндэсний Дэвшлийн Намыг байгуулсан түүхтэй. 2000 онд үндэс, угшил нэгтэй таван нам нэгдэж өнөөдрийн Ардчилсан намыг шинээр байгуулснаар Ардчилсан нам ардчиллын үнэт зүйлийг дэмжигч улс төрийн хүчнүүдийн эвлэлдэн нэгдэх талбар болж чадсан.

Ардчилсан нам уг ойн баярын өдрийг жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн. Энэ удаагийн АРДЧИЛСАН НАМ ҮҮСГЭН БАЙГУУЛАГДСАН ОЙН БАЯРЫГ 2022 оны 04 сарын 03-ны өдөр Улаанбаатар паласын концертын их танхимд гишүүд, дэмжигчдийн хамтаар тэмдэглэх гэж байна…

АРДЧИЛСАН НАМ

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.