Ардчилсан намын даргын сонгууль 4р сарын 3-ны өдөр Монгол орон даяар болно

 Ардчилсан намын даргын сонгууль 4р сарын 3-ны өдөр Монгол орон даяар болно

Ардчилсан намын даргын сонгуультай холбоотойгоор тус намаас дараах мэдэгдлийг гаргажээ.

Ардчилсан намын даргын сонгуульд нэр дэвшигчид шудрагаар өрсөлдөж, сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрнө гэдгээ гэрээгээр хүлээсэн.

Ардчилсан намын даргын сонгуулийн сурталчилгаа 3 -р сарын 16ны өдөр албан ёсоор эхэлсэн.Нэр дэвшигчид үнэмлэхээ гардан авахдаа АН -ын ДоСК болон Үндсэн дүрмийн холбоотой гэрээ байгуулж ардчиллын үнэт зүйлийг тулгуур болгон МУ-ын Үндсэн хууль , ардчилсан намын Үндсэн дүрэм, журмыг чанд мөрдөн , Намын эв нэгдлийг эрхэмлэн шударга, ил тод ,эрх тэгш өрсөлдөхөө гарын үсэг зуран баталгаажуулсан билээ.

Нэр дэвшигчид гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэн сонгуулийн сурталчилгаагаа Монгол орноо нар зөв тойрон хийж дуусгалаа.АН-ын даргын сонгуулийн сурталчилгаа өнөөдөр буюу 4-р сарын 1-ний өдрийн 24 цагаар албан ёсоор зогсч байна.

Ардчилсан намын даргын сонгууль 4-р сарын 3ны өдрийн 09:00 цагаас оройн 20:00 цаг хүртэл Монгол орон даяар болно.Намын нийт гишүүдийн олонхийн саналаар сонгогдсон нэр дэвшигчийг 4-р сарын 7ны өдөр Ардчилсан намын ээлжит бус их хурлаар ёсчлон батламжлах юм.

АРДЧИЛСАН НАМЫН СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧИДТЭЙ БАЙГУУЛАХ ГЭРЭЭ

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.