Г.Ёндон: Хөрөнгө оруулалтыг татахын тулд хайгуулын лицензийг гурав дахин нэмэгдүүлнэ

 Г.Ёндон: Хөрөнгө оруулалтыг татахын тулд хайгуулын лицензийг гурав дахин нэмэгдүүлнэ

Өнөөдрийн чуулганы хуралдаан үдээс хойш 14:00 цагт эхэллээ.

Хуралдааны эхэнд Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр нарын таван гишүүн 2021.10.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/-ийг хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.

Дараа нь Эрдэс баялгийн салбарын хөгжлийн бодлого, шинэчлэл, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээллийг УУХҮ-ийн сайд Г.Ёндон танилцууллаа.

Тэрбээр “2011 онтой харьцуулахад хайгуулийн тусгай зөвшөөрөл 2.8 дахин, хайгуулын ажилд зарцуулсан хөрөнгө оруулалт 3.4 дахин буурсан байна. Иймд энэ салбарын хөрөнгө оруулалтыг татах, таатай нөхцлийг бүрдүүлэхийн тулд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох ажиллагааг бүрэн цахимжуулсан.  2022 оны дөрөвдүгээр сард ашигт малтмалын хайгуулын лицензийг гурав дахин нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар зэс, нүүрс, алт, төмрийн хүдэр, хайлуур жонш, цайр зэрэг 10 орчим нэр төрлийн уул уурхайн бүтээгдэхүүнийг олборлон анхан шатны боловсруулалт хийж экспортод гаргаж байна.

2021 оны жилийн эцсийн байдлаар 30.1 сая тонн нүүрс, 19 тонн алт, 1.3 сая тонн зэсийн баяжмал, 3.7 сая тонн төмрийн баяжмал зэргийг олборлосон. Цар тахлын улмаас БНХАУ хилээ хаасантай холбогдуулан нүүрсний экспорт 56.3 хувь, төмрийн хүдэр баяжмалын экспорт 88.9 хувийн гүйцэтгэлтэй байсан” гэлээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.