С. Эрдэнэ: Сонгуульд нам ялагдаж л байдаг надаас ял болгож асуух хэрэггүй

 С. Эрдэнэ: Сонгуульд нам ялагдаж л байдаг надаас ял болгож асуух хэрэггүй

С.Эрдэнэ даргатай Ардчилсан намыг Улсын Дээд шүүх Хууль ёсны Ардчилсан намаар хүлээн зөвшөөрч Үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлт-ийг баталсан талаар тус намаас мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хурлын үеэр АН-дарга С.Эрдэнэ сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

АН-ын дарга С. Эрдэнэ:

Миний хувьд 32 жил улс төрд ажиллаж байна. Энэ хугацаанд бүх шатны сонгуульд 11 удаа нэр дэвшсэн, тэр бүртээ АН -д суудал авчирч ирсэн.Өөр нам руу урвасан хуйвалдсан түүх миний амьдралд байхгүй.Хүн бүрт хардах эрх бий гэвч нотлох баримтгүй хүнийг гүтгэж болохгүй. Би МАН-ын удирдлагуудтай өнөөдрийг хүртэл уулзаж үзээгүй.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй сонгуульд хамт орж , парламентад хамт ажиллаж, цэргийн сургуульд хамт байсан олон жилийн танил. Гэхдээ ерөнхий сайдаас ажлаа өгөөд явсан тэр цагаас хойш СЕХ дээр нэг таарснаас уулзаагүй.Тэгэхээр МАН-ын удирдлагууд гишүүдтэй уулзаж байсан түүх байхгүй. Эсрэгээрээ намайг гүтгэж харлуулаад байдаг хүн МАН-ын зөвлөх хийж байна.

Х.Баттулга бол АН-ын гишүүн биш. 2017 онд АН-аас нэр дэвшиж, Намын гишүүнчлэлээсээ татгалзсан .Намын гишүүнчлэлээ сэргээх тухай албан ёсны хүсэлт ирүүлээгүй.Албан ёсны намаас гишүүнээр батламжлаагүй. Энэ хүн хаанаас юу аваад ингэж явж байгааг мэдэхгүй.

Сонгуульд нам ялагдаж байдаг тэр болгоныг хүнээс ял болгож асуугаад байх албагүй гэлээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.