Б.Ган-очир : Ардчилсан намын гишүүдийн эрх ашгийг зөрчих эрх С.Эрдэнэд байхгүй

 Б.Ган-очир : Ардчилсан намын гишүүдийн эрх ашгийг зөрчих эрх С.Эрдэнэд байхгүй

АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүд Дээд шүүхийн гадна мэдээлэл хийлээ.

Ардчилсан намын хэрэг эрхлэх газрын дарга Б. Ган-очир:

Ардчилсан намын ҮБХ гуравдугаар сарын 3нд хуралдаж АН-ын даргын сонгуулийг хийхээр болсон. Нэр дэвшигчид 21 аймгийн гишүүд дэмжигчидтэйгээ уулзалт хийгээд дөрөвдүгээр сарын 3нд болж, дөрөвдүгээр сарын 7ны өдөр их хурал хуралдаж баталж дээд шүүхэд материалаа өгнө.Тэгвэл С.Эрдэнэ гэдэг хүн дээд шүүхэд АН-ын дүрмийг өөрчлөх хүсэлт өгөөд тус шүүх хуралд нь өнөөдөр 14 цагт болохоор болж байна. Энэ асуудлыг дээд шүүх хэлэлцэн ямар ч шаардлагагүй юм. Түүний санаагаар бол тэр өөрөө дүрмээ өөртөө тохируулж засах гэж байна.Бид энэ асуудлаар гурав дахь удаагаа дээд шүүхэд албан бичиг өгч байна.

АН-ын дүрмээ өөрчлөхийн тулд найман үе шатыг дамжих ёстой байдаг.АН-ын дүрмийг өөрчлөхийн тулд үндэсний бодлогийн хороо хуралдах ёстой . Мөн 389 гишүүнийг гуравны нэг нь дэмжиж байж хурал болох ёстой. Их хурал болоогүй байхад энэ асуудлыг дээд шүүхэд өгч байгаад гайхаж байна.Энэ дүрмийн өөрчлөлт, процесс хамгийн багадаа зургаан сар зарцуулагдах ёстой юм.21 аймгийн АН -ын дарга болон, нийслэлийн есөн дүүргийн аль ч дарга энэхүү хуралд оролцоогүй гэдгээ бидэнд мэдэгдсэн юм. Ардчилсан намын 200 гаруй мянган гишүүний эрх ашгийг зөрчих эрх С.Эрдэнэ гэж хүнд байхгүй.

Намын их хурлаас үндсэн дүрмийг өөрчилдөг хуультай.Улс төрийн намын тухай хуульд их хурлаас улс төрийн намыг татан буулгах хүртэлх эрхийг олгодог учраас дээд шүүхийн шүүгчид энэ асуудалд маш няхуур , хүндэтгэлтэй хандах шаардлагатай гэлээ.

БЗД-ийн АН-ын дарга Т.Батцогт:

БЗД-ийн АН -д нийт арван мянган гишүүнтэй .Намын үүрүүдээр дамжуулаад намын дүрмийн хэлэлцүүлгийг хийх естой. Сонгуулийн үр дүнгээрээ намын дарга ялагдлаа хүлээсэн намын дарга учир дүрмийн хэлэлцүүлэг хийх ямар ч боломжгүй юм.

Ардчилсан намын даргад нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгааны хаалт өчигдөр болсон.Нэр дэвшигч Ж.Батсуурь , Х. Баттулга сонгуулийн сурталчилгааны нээлтийг Хэнтий аймгаас эхлүүлж, эх орноо нар зөв тойрч 21 аймаг , 9 дүүргийн АН -ын гишүүд , дэмжигчидтэй уулзаж бодлого, мөрийн хөтөлбөрөө танилцуулсан байна. Ардчилсан намын даргын сонгуульд 2022 оны дөрөвдүгээр сарын 3нд энэ ням гарагт улс орон даяар болно гэлээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.