АН-ын даргын сонгуульд нэр дэвшигчид 14 хоногт 21 аймгийн гишүүд, дэмжигчиддээ хүрч ажиллаа

 АН-ын даргын сонгуульд нэр дэвшигчид 14 хоногт 21 аймгийн гишүүд, дэмжигчиддээ хүрч ажиллаа

Ардчилсан намын даргын сонгуульд нэр дэвшигч Монгол Улсын 5дах ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын, УИХ-ын гишүүн Жамбын Батсуурь нар өнөөдөр нийслэлийн иргэдтэй уулзаж, гишүүд дэмжигчиддээ мөрийн хөтөлбөрөө танилцууллснаар сонгуулийн сурталчилгааны хаалтаа хийлээ. Нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгааныхаа нээлтийг Хэнтий аймгаас эхлүүлж, эх орноо нар зөв тойрч Нийслэлд хүрэлцэн ирснээр ийнхүү орон даяар тархан суусан гишүүд дэмжигчиддээ хүрч ажиллагаа. Өнөөдрийн уулзалтад Нийслэлийн Багахангай, Баянзүрх, Налайх, Сүхбаатар дүүргүүдийн гишүүд дэмжигчид оролцсон юм. Нэр дэвшигчидтэйгээ уулзаж, үгээ хэлж, үзэл бодлоо хуваалцахаар танхим дүүрэн цугласан гишүүд, дэмжигчиддээ хоёр нэр дэвшигч мөрийн хөтөлбөрөө танилцуулахын зэрэгцээгээр Монгол Улсын өмнө тулгамдаад байгаа асуудал, ажилгүйдэл, ядуурал зэрэг нийгэм эдийн засгийн асуудлаар байр сууриа илэрхийлж, сонирхсон асуултуудад нь хариулт өглөө. Ардчилсан нам өнгөрсөн хоёр удаагийн УИХ-ын сонгуульд парламентад хэт цөөнх болсон. Тиймээс одоо хоёр жилийн дараа болох сонгуульд амжилттай оролцож, ялалт байгуулах нь дан ганц Ардчилсан намын асуудал бус цаашид Ардчилсан Монгол улс байх уу үгүй юу гэдэг үндэстний том асуудал учраас энэ удаагийн намын даргын сонгууль чухал ач холбогдолтой гэж уулзалтад оролцогсод онцолж байлаа. Мөн энэ сунгаа сүүлийн сунгаа байж, шүүхийн шатанд тус намтай холбоотой маргаан эцэслэгдэх ёстой гэсэн байр суурийг уулзалт бүрээр иргэд хэлж байсан юм. Ардчилсан намд эв нэгдэл юу юунаас илүү чухал. Ганц хүний дарангуйлалаас болж, үндэсний хэмжээний нам доройтолд орсныг санаж, эв нэгдлийг хангаж, би биш бид гэсэн сэтгэлээр ажиллаарай гэсэн үгийг Ардчилсан намын гишүүд дэмжигчид хоёр нэр дэвшигчиддээ уламжилж байсан юм. Ийнхүү Ардчилсан намын даргын сонгуулийн сурталчилгааны 14 хоногийн хугацаа өнөөдрөөр өндөрлөж байна. Сонгуулийн санал хураалт 4дүгээр сарын 3- ны өдөр болно. Намын нийт гишүүдийн олонхийн саналаар сонгогдсон даргыг 4 дүгээр сарын 7-нд болох АН-ын их хурлаар ёсчлон батламжлах юм. Мөн өдөр Ардчилсан намын баярын өдөр тохиож байгаагаараа давхар онцлогтой.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.