МАН 9 ГИШҮҮНИЙГ ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГААР ШАЛГУУЛАХААР БОЛОВ

 МАН 9 ГИШҮҮНИЙГ ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГААР ШАЛГУУЛАХААР БОЛОВ

МАН-ын есөн гишүүнийг хуулийн байгууллагаар шалгуулахыг үүрэг болсон талаар МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан мэдээллээ.

Энэ сарын 23-нд Монгол Ардын Намын Хяналтын ерөнхий хороо Хөгжлийн банкны зээлтэй холбогдсон нэр бүхий гишүүдийн асуудлаар дахин хуралдаж, ирүүлсэн тайлбар нэг бүрийг авч хэлэлцээд, Намын дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.8, 4.2.9, 4.3.2, 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсгийг тус тус үндэслэн, “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 32 тоот тогтоол гаргажээ.

Тогтоолд Хөгжлийн банкны зээлд нэр холбогдсон дараах гишүүдийг өөрийн санаачлагаар ирэх дөрөвдүгээр сарын 10-ны дотор хууль, хяналтын байгууллагад хүсэлтээ гарган гэм буруутай эсэхээ шалгуулахыг үүрэг болгосон байна. Үүнд

  • УИХ-ын гишүүн С.Бямбацогт
  • УИХ-ын гишүүн Х.Ганхуяг
  • УИХ-ын гишүүн Г.Амартүвшин
  • УИХ-ын гишүүн Г.Дамдинням
  • УИХ-ын гишүүн Ч.Ундрам
  • УИХ-ын гишүүн асан М.Билэгт
  • УИХ-ын гишүүн асан А.Сүхбат
  • УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжав
  • Дэд сайд асан Ш.Лхамсүрэн багтаж байна.

Эдгээр намын гишүүдийг дөрөвдүгээр сарын 10-ны дотор хуулийн байгууллагаар шалгуулах хүсэлтээ гаргаагүй бол намын гишүүнээс түдгэлзүүлнэ. Гэм буруутай нь тогтоогдвол намын дүрмийн дагуу гишүүнээс хасна.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.