ОХУ хилээ нээлээ

 ОХУ хилээ нээлээ

ОХУ-ын нутаг дэвсгэрт короновирусын халдвар гаднаас зөөвөрлөгдөх, тархаахаас урьдчилан сэргийлэх шуурхай штаб 2022 оны гуравдугаар сарын 30- ны өдөр Москвагийн цагаар 00.00 цагаас эхлэн Орос-монголын газрын хилээр Монгол улсын иргэд ОХУ-д , ОХУ-ын иргэд Монгол улсад нэвтрэхэд тавьсан хязгаарлалтыг цуцлахаар шийдвэрлэсэн тухай ОХУ-ын Элчин сайдын яам мэдээлсэн билээ.

Энэ дагуу өнөөдөр өглөө ОХУ хийлээ нээж Алтанбулаг боомт ажиллаж эхэлсэн байна.

Монгол иргэдийн хувьд өнөөдрөөс эхлэн ОХУ руу зорчих боломжтой боллоо.Явганаар зорчигч хүлээн авахгүй бөгөөд хилээр нэвтрэх иргэд PCR шинжилгээ өгсөн байх шаардлага тавьж байгаа гэнэ.

ГХЯ-ны мэдээлснээр Оросын талаас хоёр улсын хилийн боомтоор зорчигч тээврийн хөдөлгөөнийг эхлүүлэх талаар албан ёсоор мэдээлэл ирээгүй байгаа хэмээн өчигдөр мэдээлж байсан.Тэгвэл өчигдөр орой албан ёсоор ОХУ-ын талаас бичиг ирж, хилээ нээх болсон талаар мэдэгдсэн байна.

эх сурвалж: live tv

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.